Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Говь-Алтай аймгийн төв

Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 2022 оны наймдугаар сарын 20-ны өдөр хавхаар тарвага агнаж идсэн иргэнээс "Тарваган тахал" өвчний эмнэлзүйн шинж тэмдэг илэрчээ.

Мэргэжлийн байгууллагууд хариу арга хэмжээг шуурхай авч ажиллан, сорьцыг Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв рүү илгээсэн байна.

Шинжилгээний хариу гарах хүртэл буюу 2022 оны наймдугаар сарын 22-ны 19:00 цагаас наймдугаар сарын 23-ны 19:00 цаг хүртэл хөл хорио тогтоож, гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ
зураг
 

 

Эх сурвалж: Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын Газар