• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

БЗД-ийн 24 дүгээр хороонд 3х3 сагсан бөмбөгийн талбай иж бүрнээр тохижуулж дуусжээ

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын есөн дүүргийн 118 байршилд 3х3 сагсан бөмбөгийн стандартын шаардлага хангасан талбай шинээр байгуулах талаар нийслэлээс төлөвлөжээ. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд 3х3 сагсан бөмбөгийн талбай, ногоон байгууламж, тоглоомын талбай бүхий тохижилтыг хийж дууссан байна. Тус дүүргийн зүгээс энэ ондоо багтаан иж бүрэн тохижилттой 15 талбайг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Сагсан бөмбөгийн 3x3 төрөлд монгол тамирчид амжилт гаргасаар байна. Хамгийн сүүлд Сингапурт болсон 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын эрэгтэй шигшээ баг таван удаа түрүүлсэн амжилтаар тэргүүлж, ирэх есдүгээр сард болох FIBA 3x3 U23 Nations League Final-д өрсөлдөх эрхээ аваад байгаа юм.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.89.133] 2022/7/22
Ийм талбайн тохижилтыг хийж өгч байгаа байгууллагыг нь зарлавал, хашаандаа хийлгэмээр байхым, яг ийм тэмдэг тэмдэглэгээтэй замтай юутай хээтэй нь
0 | 0 Хариулах