Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

2027 он хүртэл орон нутгаас Улаанбаатар руу шилжих хөдөлгөөнийг зогсоох саналыг хотын дарга гаргажээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2022 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хөдөө орон нутгаас Улаанбаатарт ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2027 он хүртэл зогсоох санал гаргажээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, уг асуудал нь одоогоор саналын түвшинд байгаа бөгөөд долдугаар сарын 1-нд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Ташрамд дурдахад, нийслэлд ирэх шилжилт хөдөлгөөнийг ийм удаан хугацаанд зогсоох санал анх удаа гарч байна.

Өмнө нь 2017 онд Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай болон албан томилолтоор нийслэлд зургаан сараас дээш хугацаагаар ажиллах төрийн албан хаагч, түүний гэр бүл, Улаанбаатар хотод орон сууц худалдан авснаас бусад тохиолдолд хөдөө орон нутгаас нийслэлд ирэх шилжилт хөдөлгөөнийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл буюу гурван жилийн хугацаанд зогсоох шийдвэрийг Засгийн газар гаргаж байв.