Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын нэгдсэн платформ Yondo нээлтээ хийлээ

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 6 сарын 16
Сурталчилгаа
Зураг зураг

Үндэсний технологийн тэргүүлэгч компани Гэрэгэ Системс ХХК-ийн хөгжүүлсэн шинэ бүтээгдэхүүн болох үл хөдлөх хөрөнгө зуучлалын Yondo платформын нээлт 2022 оны 6 сарын 9-нд боллоо. 

Нээлтийн арга хэмжээнд Yondo төслийн баг, Гэрэгэ системс ХХК болон Гэрэгэ Проперти Техноложис компанийн удирдлагууд, Монголын үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбооны (ANR) Удирдах зөвлөлийн гишүүд, тус холбооны гишүүн үл хөдлөх хөрөнгийн 23 компанийн захирлууд болон холбогдох төрийн байгууллагын төлөөлөгчид оролцлоо. 

Тус платформ нь гишүүн байгууллагуудын мэдээллийн санд байгаа үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг нэгтгэж, төвлөрсөн дата үүсгэх, мэдээлэл солилцох, хайлт хийх, борлуулалтын үйл ажиллагаанд хамтрах, борлуулалтыг хянах зэрэг функцуудтай бөгөөд мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлжээ. 

Yondo платформыг хамтран бүтээгчид болон ирсэн зочдын сэтгэгдлээс хүргэе.

зураг
 

ANR холбооны Гүйцэтгэх захирал М.Ариунболд: Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын гол тулгамдаад байсан асуудал нь хамтын гүйлгээний систем байсан. Манай холбооноос систем бүтээлгэх хүсэлт гаргасны дагуу Гэрэгэ Системс ХХК маш таатайгаар хүлээн авч, энэхүү ажлыг гуравхан сарын дотор гүйцэтгэж, өнөөдөр амжилттай нээж чадсанд баяртай байна. Энэ платформыг ашигласнаар үндэсний компаниудын дархлаа улам баттай болж, цаашдаа үр өгөөж, ашиг орлого маш сайн олох боломжоор хангагдана гэж үзэж байна.

зураг
 

Гэрэгэ Проперти Техноложис ХХК-ийн Дэд захирал Н.Ану: “Өнөөдрийн Yondo  платформын нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн бүх зочдодоо баярлалаа. Бид өнөөдөр платформын нээлтээ хийж, ANR байгууллагатай урт хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулж байна. Мөн ANR-ын гишүүн 23 байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Бидний цаашдын хамтын ажиллагаа олон жил тогтвортой, харилцан үр ашигтай үргэлжилнэ гэдэгт найдаж байна.

зураг
 

Барилга.МН ХХК-ийн Ерөнхий захирал Г.Батсүх: Өмнө нь энэ чиглэлээр платформ бүтээх оролдлогууд хэд хэд гарч байсан. Харин өнөөдөр Yondo платформ бодитоор бий болж, албан ёсоор нээлтээ хийж байгаад хүлээлт өндөр байна. Учир нь үл хөдлөх зуучлалын бизнес платформ дээр суурилж үйл ажиллагаа явуулбал олон хүмүүс хоорондоо мэдээлэл солилцож чадах учраас платформыг ашиглаж эхэлснээр үл хөдлөх зуучлалын реалторуудад маш хэрэгтэй ажлын байрны нэг экосистем үүсэж байна гэж харж байна.

зураг
 

Мета Зон ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Алтанзул: Компани маань үүсгэн байгуулагдаад удаагүй байгаа ч дотоодын ANR холбоотой нэгдээд явж байна. Дотоодын үл хөдлөх хөрөнгө зуучлагч бид бүгд үндэсний үйлдвэрлэгчид гэсэн үг. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжсэн маш хэрэгцээт платформ бий болж байгаад баяртай байна. Үндэсний компаниуд эх орондоо баялаг бүтээж, хөрөнгө оруулалтаа гадагшаа бус эх орондоо үлдээх боломжийг бүрдүүлж буй нь энэхүү төслийн бас нэгэн давуу тал гэж бодож байна.

Платформын нээлтийн үеэр Гэрэгэ Проперти Техноложис ХХК, ANR байгууллагатай урт хугацаанд хамтран ажиллах гэрээ байгууллаа. Мөн ANR-ын гишүүн 23 байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, олон жилийн тогтвортой хамтын ажиллагааны эхлэлийг тавьжээ. 

Видео:

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.