Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

“CX EXCELLENCE AWARDS 2022” номинацийн эзнээр Дуудлагын төвийн платформыг хөгжүүлэгч SabaX компани шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 6 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

Монголд анх удаа “The Future of Customer Experience” чуулгад 112 байгууллагын 350+ төлөөлөл оролцож, амжилттай зохион байгуулагдлаа. Чуулганы үеэр Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудаас CX амжилттай хэрэгжүүлж буй шилдгүүдийг 3 төрөлд шалгаруулсан юм. SabaX брэндийг үүсгэн байгуулагч Б.Сарантуяа “Оны шилдэг CX манлайлагч”-аар шалгарлаа. Тэрбээр Мобиком болон Хаан банкны хэрэглэгчийн үйлчилгээний захирлаар ажиллах хугацаандаа хуримтлуулсан үндэслэн, Монголд анх удаа Дундын дуудлагын төвийн платформыг хөгжүүлээд байна. Энэхүү платформ нь Дуудлагын төвийн систем, CRM программ хангамжийн хөгжүүлэлт, хэрэглэгчийн дуудлага, чатад цаг алдалгүй үйлчлэх хүний нөөцийн менежментийг  цогцоор нь шийджээ.

зураг
 

Байгууллагууд Дундын дуудлагын төвийн платформд нэгдсэнээр Дуудлагын төв болон CRM шийдэл нэвтрүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалт, өдөр тутмын үйл ажиллагааны зардлыг хэмнэхээс гадна өрсөлдөөнд хэрэглэгчийн туршлагаар (Customer Experience) ялгарах стратегийг богино хугацаанд, харьцангуй бага зардлаар, мэргэжлийн хамт олонтой хамтран хэрэгжүүлэх боломжтой болжээ.

зураг
 

Чуулганы үеэр хэрэглэгчийн туршлагыг сайжруулахад тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдэх боломж, гарцуудын талаар Монголд хэрэглэгчийн туршлагыг тэргүүлж буй байгууллагуудын төлөөлөл илтгэл тавьж, туршлагаа хуваалцлаа. SabaX захирал Б.Сарантуяа “CX хэмжилт ба сайжруулалт” сэдвийн хүрээнд CRM ашиглахын ач холбогдол, хэрэгжүүлэлтийн үе шатууд, нутагшуулалтад тулгарч буй сорилтуудын талаар өөрийн судалгаанд үндэслэсэн практик жишээ, шийдлүүдийн талаар хуваалцсан юм.

зураг
 

Уг арга хэмжээний гол ач холбогдол нь CX (Customer Experience/ Хэрэглэгчийн туршлага) гэж юу болох, бизнесийн өрсөлдөөн нь бүтээгдэхүүн үйлчилгээнээс давж, хэрэглэгчдэд өгч буй туршлага, тэдний мэдрэмж дээр явагдах шинэ чиг хандлагыг онолын болон практик мэдээллүүдээр дамжуулан хүргэхэд чиглэсэн юм.

зураг
 

SabaX нь АНУ-ын Bitrix24 CRM системийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч, алтан түншээр хамтран ажилладаг бөгөөд 30 гаруй байгууллагад CRM нэвтрүүлж, борлуулалт үйлчилгээний процессыг оновчилж, хэрэглэгчийн туршлагыг сайжруулан ажиллаж буй нь Монгол улсын аж ахуйн нэгжүүдэд шинэ орон зай, боломжийг нээж өгч байна гэдэгт итгэлтэй байна.

Хэрэглэгчтэй Харилцах үйлчилгээг БИДЭНД ДААТГА.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.