Шүүхийн Сахилгын хорооны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар нэр бүхий шүүгч нартай холбоотой асуудлыг хянан хэлэлцсэн байна.
Тэдний гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн цаг хугацаанд цугларсан үйлдлийг Шүүгчийн ёс зүйн дүрэм зөрчсөн зөрчилд тооцож, сахилгын шийтгэл оногдуулжээ.
Тухайлбал:
Эргэн сануулахад, Б.Баасанцогтыг зүй бус үйлдэл гаргахад хамт байсан шүүгч нарын асуудал нийгмийн сүлжээнд тарж, багагүй шүүмжлэлд өртөж байсан юм.
Дээрх гурван шүүгчид сахилгын арга хэмжээ авах тухай гомдлыг “Нэхүүл”, “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагуудаас Шүүхийн сахилгын хороонд гаргасан.
Ташрамд дурдахад, шүүгчдэд сахилгын хариуцлага тооцдог Шүүхийн сахилгын хороо нь сануулах, торгох, огцруулах арга хэмжээ авах эрхтэй юм
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!