ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнгийн хашааг буулгаж эхэлжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга Газрын зөрчил арилгах арга хэмжээ авах Ажлын хэсэг байгуулах тухай захирамж гаргасан.

Өнөөдөр Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнгийн хашааг буулгаж эхэллээ. Буулгасан хашааны оронд ургамлан хашлага хийхээс гадна явган хүний замыг өргөтгөн, дугуйн зам, ногоон байгууламж зэрэг тохижилтын ажил хийхээр төлөвлөжээ.

Ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Ажлын хэсэг ажиллаж байна. Эхний ээлжид гаргасан судалгаагаар 1770 гаруй байршлын зөвшөөрөлгүй хашаа, хайсыг буулгах шаардлагатай. Хүн хүчний нөөц бололцоонд тулгуурлан ажлаа эрэмбэлэн хийж байна. Аж ахуйн нэгжүүд идэвх санаачилгатай оролцож, зарим нь хашаа, хайсаа буулгахаа илэрхийлээд байгаа. Улаанбаатар хотынхоо өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа хашаа, хайсаа буулгахыг аж ахуйн нэгжүүддээ уриалж байна” хэмээлээ.

Богд хааны ордон музейн газрын хэмжээ 5.7 га. Нийслэлээс өнгөрсөн жилүүдэд тус музейн цэцэрлэгт хүрээлэнг тохижуулснаар иргэд ихээр зорин ирэх болсон байна. Иргэд нийслэлийн өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа хашааг буулгахыг дэмжиж байлаа.

зураг
 
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Богд хааны ордон музейн менежер Д.Энхбаяр “Хашааг буулгаж байгааг дэмжиж байна. Музейн зогсоол 24 автомашины багтаамжтай. Өндөр ачааллын үед автобус их ирдэг. Гэвч хоёрхон автобус л зогсох боломжтой тул машин орж, гарахад үйлчлүүлэгчдэд хүндрэл учруулдаг. Тиймээс нийслэлээс автомашины зогсоолыг тохижуулж өгөхөөр болсон” гэв.

Мөн иргэд явган болон машинаар зорчиход саад болж буй хашаа, хайс, ТҮЦ, өргөтгөл, түр гарааш, контейнер зэргийн талаарх мэдээллээ Check my service гар утасны аппликэйшн, 1800-1200 тусгай дугаар болон хорооны ажилтнаар дамжуулан өгөх боломжтой. Мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд шаардлагатай арга хэмжээг авна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
57
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
БУРУУ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
26 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
ирген [202.179.25.157] 2022/4/11
Хуулийн дагуу соёлын газрууд хашаатай байхыг заасан байгаа, харин буцааж хаших хэрэгтэй харин ч хааны ордоны хашаа шиг донжтой юм хийвэл дээрдээ
0 | 0 Хариулах
лодон [202.126.89.144] 2022/4/9
АПУ гэж уг нь ард түмний өмч байсан биз дээ одоо зүгээр юм болгоныг мөнгөөр авдаг шуналын бэрд болж
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.203] 2022/4/9
Hutsdag shaar ve
0 | 0 Хариулах
ДАШ. [139.5.216.100] 2022/4/9
ОДОО БАЙГАА АРМАТУРАН ХАШАА НЬ ХААНЫ ОРДОНЫ ОРДОНЫ ХАШАА ГЭХЭД ИЧМЭЭР ЮМ БАЙСАН. ОРДОН ХАШААТАЙ БАЙХ ЁСТОЙ. АНХ ЯМАР ХАШАА БАЙСАН ЮМ БОЛ ОО? ТҮҮНИЙГ НЬ СЭРГЭЭВЭЛ ЗОХИСТОЙ, ХЭРВЭЭ ХАШАА БАЙГААГҮЙ БОЛ МОДОН ХАШАА БАЙХ НЬ ИЛҮҮ ЗОХИЦОЛДОХ БИШ ҮҮ? ОЛОН МАШИНЫ ЗОГСООЛ БАЙЖ БОЛОХГҮЙ, ГАЗАРАА ДОРГИОЖ, БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙГ ГЭМТЭЭХ АЮУЛ ИРНЭ ШҮҮ
3 | 0 Хариулах
Иргэн [192.82.77.221] 2022/4/9
Зөв шүү дэмжиж байна. Бас зогсоолыг нь чөлөөтэй болго, иргэд автомашинтй ирээд тавих зогсоол байдаггүй музейн зогсоол гээд оруулдаггүй
0 | 0 Хариулах
Зочин [202.179.25.102] 2022/4/9
Энд бол маш гоё хашаа барих хэрэгтэй, гадаадад ийм л байдаг.
5 | 0 Хариулах
Зочин [124.158.64.216] 2022/4/9
ордны арын хашааг буулгаач. АН хулгайч нар босгочихсон байсан.
3 | 0 Хариулах
Цэцэгээ [202.126.90.74] 2022/4/9
АПУгийн тасалж авсан газрыг буцааж авч зогсоол энэ тэрээ хийвэл зүгээр бх эргэн тойрны зүлэг ногоон байгууламжийг хамгаалах,гарц орц олноор гаргах хэрэгтэй дээ
5 | 0 Хариулах
Зочин [202.9.40.231] 2022/4/9
Төрийн ордны арын хашааш нээлттэй байлгаач ээ. Тэнд оюутан байхдаа болзож суудаг сайхан газар байлаа.
6 | 0 Хариулах
Алтын [202.21.108.47] 2022/4/9
Намар ачтайгаа очиж музёи үзсэн. Их аятайхан арга хэмжээ зохиодог юм байна лээ. 8 настнаас 90 настан хүртэлх үзэгчид тойрон бүжиг хийж хөгжилдсэн. Жинхэнэ хаад хатдын хэрэглэж байсан хосгүй үнэт эд хувцас хэрэглэл сүйх тэрэг алт мөнгө шүр сувд алмазан шигтгээт гоёл байна лээ. Маш их ховор амьтадын хатаамал байдаг. Сайн хамгаалах хэрэгтэй.
2 | 0 Хариулах
Зочин [216.228.243.12] 2022/4/9
үйлчилгээний газар учир ингээд хашаагүй байвал сайхан... хойд хэсгийн зогсоолыг нь сайжруулаарай даа... хойгуур болон урдуураа ордог болчихвол зүгээр шд.
2 | 0 Хариулах
Zochin [66.181.160.33] 2022/4/9
Өогд хааны ордон музей хашаатай баых нь зөв байсан юм,
3 | 2 Хариулах
Зочин [64.119.27.170] 2022/4/9
Өө муу Сумтайбазар болон түүний суганы үснүүд ийм тэнэг шүү. Будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр. Наана чинь түүх соёлын хосгүй дурсгалт өвд бүртгэгдсэн олон бүтээл байдаг газар. Ёстой новшийн тэнэгүүд юмаа
6 | 0 Хариулах
зочин [192.82.81.114] 2022/4/8
Европын орнуудад соёлын өвийн буюу эзэн хаад музейн тойрогт хашаа хүрээлэн байшин хашааг эвдрэл гадны нөлөөлөлөөс хамгаалж байдаг хэн дуртай нь богдын музей рүү шээж болох бололцоо олголоо монголчуудын соёл хараахан төлөвшөөгүй байгаа.
9 | 5 Хариулах
Зочин [64.119.20.26] 2022/4/8
yg ymar uguulber ehleh gj bgad yu shaachva
2 | 2 Хариулах
Зочин [202.9.46.8] 2022/4/9
Тийм ээ , ховор түүх дурсгалын газрын нэг юмсан... Хашаа байх л хэрэгтэй байсан даа. Ядаж тэр модон хэсэгхэн хашаанд гамин цэргүүдийн оронруу буудаж байсан сумны мөр байдаг л байсан даа.
2 | 0 Хариулах
Зочин [64.119.25.119] 2022/4/8
Ёстой зөв иймэрхүү хашаа зөндөө бий нураа
1 | 2 Хариулах
Туяа [202.9.40.55] 2022/4/8
Архи пиво ундаа ХХК-нд худалдсан газраа төр эргүүлэн авч ногоон байгууламжаа нэмэгдүүлэх хэрэгтэй.
9 | 0 Хариулах
Зочин [202.9.46.66] 2022/4/8
Everything I do, I do it for you!
0 | 0 Хариулах
Б.Сүхээ [202.9.46.80] 2022/4/8
Бадарч Сүхээ Богдын ордны газраас АПУ-гийн өмлөн авсан хэсгийг буцаан авч, цэцэрлэгийг өргөтгөх нь зөв.
11 | 0 Хариулах
Б.Сүхээ [202.9.46.80] 2022/4/8
Богдын ордны газраас АПУ-гийн өмлөн авсан хэсгийг буцаан авч, 2 байшинг нь буулган цэцэрлэгийг өргөтгөх нь зөв.
11 | 0 Хариулах
Зочин [202.9.46.107] 2022/4/8
Buulgasan hashaanuud henii garaar orood algo bolood bnaa
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.80] 2022/4/8
Бадарч Сүхээ Богдын ордны газраас АПУ-гийн өмлөн авсан хэсгийг буцаан авч, цэцэрлэгийг өргөтгөх нь зөв.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.57] 2022/4/8
Одоо бүх орон сууц, хотхоны хашаа хаалтыг буулга
16 | 0 Хариулах
Зочин [202.9.46.57] 2022/4/8
🤩🙏🤩🙏🤩
2 | 1 Хариулах
BronZe [59.153.85.10] 2022/4/8
Тэгмээр дээ. Цэцэрлэгт хүрээлэнрүү орох шат байснаа тэр нь хайстай..., гайхаад байсан юм.
3 | 1 Хариулах
Зураг
15 | 7 цаг