ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/25-НД НИЙТЛЭГДСЭН
Монгол иргэд газрын хилээр ОХУ руу нэвтрэх хязгаарлалтыг энэ сарын 30-наас цуцлахаар шийдвэрлэжээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
ОХУ гуравдугаар сарын 30-наас эхлэн Монголын хилээр нэвтрэх хязгаарлалтыг цуцлахаар болжээ. Энэ тухай мэдээллийг ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны албан ёсны фэйсбүүк хуудаст нийтэлсэн байна.
Уг мэдээлэлд:
ОХУ-ын нутаг дэвсгэрт коронавирусийн халдвар гаднаас зөөвөрлөгдөх, тархаахаас урьдчилан сэргийлэх шуурхай штаб 2022 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Москвагийн цагаар 00:00 цагаас эхлэн Орос-Монголын газрын хилээр Монгол Улсын иргэд ОХУ-д, ОХУ-ын иргэд Монгол Улсад нэвтрэхэд тавьсан хязгаарлалтыг цуцлахаар шийдвэрлэсэн" гэжээ
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

