ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

С.Батболд: Дарханы замыг дөрвөн эгнээ болгох ажлыг аравдугаар сард дуусгахаар ажиллаж байгаа

А.Намуун, iKon.mn
2022 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнгөрсөн оны аравдугаар сард Дархан-Улаанбаатар хот хоорондын авто зам барих ажлын явцыг эрчимжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, тодорхой асуудлаар үүрэг, чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан билээ.

Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням ахалдаг. Ажлын хэсгийнхэн өчигдөр Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагуудтай уулзаж, ажлын явцын талаар мэдээлэл сонслоо.

Дарханы замыг 2023 онд бүрэн ашиглалтад оруулна

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд "Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгож өргөтгөн шинэчлэх үндсэн ажлууд болох гүүр, хоолой хиймэл байгууламж, далан, суурь, хучилтын ажлыг 2022 оны аравдугаар сарын 30-нд дуусгаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөн ажиллаж байгаа. Мөн ирэх оны/2023/ аравдугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна" хэмээн ярилаа.

Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг таван багц хэсэгт хуваан ажлыг эхлүүлсэн. 2021 онд нийт таван багц хэсгийн барилгын ажлын гүйцэтгэл санхүүжилтийн өртгөөр 60 хувь, ажлын тоо хэмжээгээр 70.5 хувьд хүрчээ.

Харин  Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөлийн төсөл”-ийн зам барилгын ажил өнгөрсөн оны гуравдугаар сард эхэлсэн. Зам барилгын ажлыг мөн таван багц хэсгээр хэрэгжилтийг зохион байгуулж буй юм. Нийт таван багц хэсгийн барилгын ажлын гүйцэтгэл санхүүжилтийн өртгөөр 26.5 хувь, хийсэн ажлын тоо хэмжээгээр 45.33 хувийн хэрэгжилттэй байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
26
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.108.154] 2022/1/20
2egnew ch chadahgui bj zgr voliz uz,
0 | 0 Хариулах
Зочин [119.244.199.159] 2022/1/20
2022 биздээ 2023 аа болиод өгөөчээ МАНгаруудаа
0 | 1 Хариулах
Зочин [103.57.94.197] 2022/1/20
Энэ нөхрийг огцруулах хэрэгтэй. Юу ч чхддаггүй боловсрол муу нөхөр
0 | 1 Хариулах
БҮХ тэндэрээ [192.82.67.79] 2022/1/20
ХЯТАДУУДАД долигонож өгсөнөөс болж ингэж чацага царайлаад л явж байгаа.. алт уххаар 100 100 техник тэй .. зам босгохоор 5-6 хан техниктэй .. том том оор тендер шаахаар чинь ажил явахгүй байх нь чухал мөнгөө л идэх сонирхолтой.. мөнгийн аваад ажиллаа явуулахгүй байх сонирхолтой, яг ийм ажилууддаа дотоодоосоо мөнгө босгоочээ.. өгөөжөө ингэж өгнө гээд тэнилцуулбал дор нь босно ш д.!! зээлээ л боличих.
2 | 1 Хариулах
[103.80.210.183] 2022/1/20
зтя-г шүүхэд өг ТББ-уудаа
2 | 1 Хариулах
Зочин [64.119.23.50] 2022/1/20
23 oni 10 cap гэхээр юу вэ 24 оны зунаас л явж эхлэх юм байна
1 | 1 Хариулах
hen [66.181.168.8] 2022/1/20
энэ 10 сар гээд байна, өвөл зам хаачдымуу тэнэгээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.220] 2022/1/20
Chi yaaj 2023 ond ochchihvoo gaigal chin.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.85] 2022/1/20
Zam deer n garsan ard irgediin niit hohirol n niit zamiin tuswuu hed nugalsan bulguu
0 | 1 Хариулах
Зочин [192.82.70.187] 2022/1/20
Цагаа мөн ч олж зассан зам даа. Хараал идмэр. Засаж дуусах хооронд чинь машин тарж уналаа лагайнуудаа
1 | 1 Хариулах
Zas [66.181.161.47] 2022/1/20
Darhan selengiin malnuud MAH aa songood bai songood bai. Naad zam chin 2030 ond ch duusahgui
3 | 1 Хариулах
Harvey Weinstein [192.82.66.136] 2022/1/20
kizd@kuud sh@@g@@d l...
0 | 0 Хариулах
Zochin [202.21.96.212] 2022/1/20
Naad zam, tomor zam, light rail geh met ium deeree oligtoi ajilah heregtei. Zam ed nar neevel uls ornii sudas bolno tenuunii daguu ium hogjdog ium.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.189.139] 2022/1/20
эхлээд зөв бичээд сурчих
2 | 0 Хариулах