Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлжээ.
Тэрбээр "Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөллөө.
Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын агаарын бохирдол хариуцсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох үүргийг хотын дарга Д.Сумъяабазарт өгөв.
БОАЖЯ-ны үйл ажиллагааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан түр хариуцан ажиллана" гэсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!