ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/29-НД НИЙТЛЭГДСЭН

Японы буцалтгүй тусламжаар 2 сая 350 мянган тун Файзер вакциныг нийлүүлж дуусжээ

ikon.mn
2021 оны 12 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2021 оны 12-р сарын 29, Улаанбаатар хот - Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Монгол Улсад нийлүүлэхээр төлөвлөсөн 2 сая 350 мянган тун файзер вакциныг хуваарийн дагуу нийлүүлж дууслаа. Файзер вакцины сүүлчийн татан авалтыг 12-р сарын 28-нд хийсэн юм.  

КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд зориулж Япон Улсын Засгийн газраас НҮБ-ын Хүүхдийн Сангаар дамжуулан нийт 21,6 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Монгол Улсад үзүүлээд байгаа бөгөөд уг санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн Сан КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын мэдээлэл сурталчилгааны аяныг дэмжих, вакцины төв агуулахыг өргөтгөх, хүйтэн хэлхээг сайжруулах, вакцины нөөц бүрдүүлэх зэрэг чиглэлээр техник, логистик, санхүүгийн тал бүрийн дэмжлэгийг Монгол Улсын Засгийн газарт үзүүлэн хамтран ажиллаж байна. 

“Монгол Улсын Засгийн газраас цар тахалтай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд зориулан Япон Улсын Засгийн газраас үзүүлж буй өгөөмөр дэмжлэг туслалцаанд НҮБ-ын Хүүхдийн Сангийн өмнөөс талархал илэрхийлье. Түүнчлэн ард иргэдээ КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалтад хамруулах ажлыг шуурхай бөгөөд амжилттай гүйцэтгэж байгаа Монгол Улсын Засгийн газарт баяр хүргэе. Бидний хамтран нийлүүлсэн 2 сая 350 мянган тун файзер вакцин нь зорилтот бүлгийн хүн амыг вакцинжуулахад жинтэй хувь нэмэр оруулсан нь дамжиггүй” хэмээн Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан онцлон тэмдэглэлээ. 

 
Гэрэл зургийг mpa.mn

“Төслийг хэрэгжүүлэхэд нөр их хичээл зүтгэл гарган ажилласан НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамт олонд гүнээ талархаж буйгаа илэрхийлье. Үүний зэрэгцээ цар тахлын эсрэг цуцалтгүй тэмцэж буй эрүүл мэндийн салбарын ажилтнууд болон Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлье. Япон улсын санхүүгийн дэмжлэгээр худалдаж авсан вакцин нь КОВИД -19 цар тахлыг хумих, Монголын ард түмний эрүүл мэндийг хамгаалах, тус улсын нийгэм, эдийн засгийн байдлыг сэргээхэд тусална гэж найдаж байна” гэж Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хироюки Кобаяши хэллээ.  

2021 онд НҮБ-ын Хүүхдийн Сангаас Монгол Улсын татан авсан КОВИД-19-ийн эсрэг нийт вакцины 46 хувийг Монгол Улсын Засгийн Газар, Япон Улсын Засгийн Газар болон КОВАКС хөтөлбөртэй хамтарч бүрдүүлжээ.  

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
28
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Монгол [66.181.161.118] 2021/12/31
Аа мэдэхгүй.Их санасан газар 9 шөнө хоосон гэгчээр Япон гэхээр Баабарын хорлон санагдаж цочдог болсон.
0 | 0 Хариулах
Вакцин алаад байна [2.136.17.240] 2021/12/29
The program to administer COVID-19 vaccinations to children has been paused in Thanh Hoa and Hanoi due to safety concerns. As reported by TrialSite, health regulators in Vietnam's south-eastern provinces have stopped the use of the Pfizer-BioNTech COVID-19 vaccine after more than 120 children were hospitalised following a school-wide vaccination. TrialSite also recently reported that a 15-year-old boy from Vietnam’s northern province died, the fourth paediatric death linked to the COVID-19 vaccine. TrialSite’s Southeast Asia correspondents investigate further. Pfizer and Moderna vaccines are approved for use on children by the Vietnamese government. Children are divided into three age groups for vaccination: 3-11, 12-15, and 16-17 years old. The Ministry of Health predicted that by the fourth quarter of 2021, 95% of the 8.1 million youngsters aged 12 to 17 would have had two COVID-19 vaccine doses. Vaccination Halted in Hanoi A girl in Hanoi's Thuong Tin District died only one day
2 | 6 Хариулах
Зочин [202.126.89.135] 2021/12/29
Чам шиг оркт зориулсан маанагиин сараачсан зүйл Үхэж далдраарай
2 | 3 Хариулах
Вакцин алаад байна [2.136.17.240] 2021/12/29
Вьетнам д хүүхдүүд хордоод 3 хүүхэд нас барсан байгаа шүү 👺
3 | 7 Хариулах
tsogtoo [43.242.243.157] 2021/12/29
Thanks Japan doomo arigato gozaimas
5 | 2 Хариулах
Зочин [59.153.84.70] 2021/12/29
Гуйлгачин төртэй улсын ард иргэдэд тусалсанд баярлалаа, Идэх уух баярлах болохоор мөнгөтэй байгаад байдаг, хэрэгтэй вакцинаа авах гэхээр гуйлга гуйгаад суугаад байдаг
8 | 4 Хариулах
Зочин [202.9.46.15] 2021/12/29
Омикроны 32 штаммаас 4уурагийн нэгдлийг эрдэмтэд танилаа 1нь HIV вирус, дархлаа хомсдуулах олон өвчин түүний дотор ДОХ орно. Дуслын замаар илүү тархдаг юм байна, 1удаагийн маскийг 2 цаг тутамд сольж бай
0 | 5 Хариулах
Зочин [202.126.89.135] 2021/12/29
Чинии тархины оронд жаахан сэвс бдг бололтой
2 | 1 Хариулах
Зочин [95.169.237.95] 2021/12/29
японд наад вакцин чинь өчнөөн хүн хордуулсан шүү дээ хаяхын оронд гэж байгаа юм боловуу.ханойд хүүхдүүд алсан гээд хорьцон байгаа
6 | 10 Хариулах
Зочин [202.9.46.251] 2021/12/29
тэнэгтээд бай чи, энийг битгий тоогоорой.. Японы ард түмэнд баярлалаа
8 | 5 Хариулах
Монгол [66.181.161.118] 2021/12/31
Өөрийнхөө усан тэнэгийг яанаа бас зүгээр тэнэгэхгүй долгиночихжээ
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.74] 2021/12/29
Хаанаас юу уншчаад Юу солиороод байдымдээ
6 | 4 Хариулах
Зочин [66.181.189.254] 2021/12/29
Шархаднаас ийм солиотой нөхдүүд их бичдэг болоод байгаа шүү
6 | 4 Хариулах
Монгол [66.181.161.118] 2021/12/31
Тэгж л таарна,хөгийн шар чөтгөрүүд
0 | 1 Хариулах