Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 10,083 хүний 58%-ийнх нь биеийн байдал хүнд байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
00:00 00:00
COVID-19-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 10,083 хүний 58%-ийнх нь биеийн байдал хүнд байна
Sara, ikon.mn - text to speech

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 33,228 хүн коронавируст халдварын улмаас эмчлүүлж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Үүнээс хөнгөн хэлбэрийн оноштой 23,145 хүн Өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа бол 10,083 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Энэ нь эмнэлэгт байгаа хүний тоо өмнөх өдрөөсөө 296-аар, гэрийн эмчилгээнд байсан хүний тоо 1,597-оор буурсан үзүүлэлт юм.

Эмнэлэгт байгаа иргэдийн 41.9 хувь нь хөнгөн оноштой бол 58 хувь нь биеийн байдал хүндэвтрээс маш хүнд байгаа юм.

Тодруулбал,

  • Хөнгөн оноштой – 4,231
  • Хүндэвтэр оноштой – 4,446
  • Хүнд оноштой - 1,180
  • Маш хүнд оноштой - 226 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Мөн эмнэлэгт байгаа иргэдийн 1,688 нь хүүхэд бол 466 нь жирэмсэн эмэгтэй байна.

Сүүлийн сар орчмын хугацаанд коронавируст халдварын улмаас эмчлүүлж буй иргэдийн тоо аажмаар буурч буй.

Тиймээс өнөөдрөөс эхлэн улсын хэмжээнд томоохон эмнэлгүүд COVID-19-ийн өвчтөн хүлээн авахгүй, үндсэн тусламж үйлчилгээндээ илүү анхаарах чиглэл, шийдвэрийг Эрүүл мэндийн яамнаас гаргаад байгаа.

Халдварын оргил үед буюу хоногт 3,000 гаруй тохиолдол шинээр илэрч байх үед эмнэлгийн орны ачаалал дээд хэмжээнд хүрч, халдварын улмаас эмчлүүлэгчдийн тоо 90,000-ыг давж байв.