Коронавируст халдварын улмаас эмчлүүлж буй хүний тоо 90,438 болсон талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Үүнээс 22,305 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 68,133 нь өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.
Гэртээ эмчлүүлж байгаа иргэдийг хөнгөн хэлбэрийн оноштой гэж үзэж байгаа бол эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн
Түүнчлэн өнгөрсөн хоногт 245 хүүхэд, 69 жирэмсэн эмэгтэй уг өвчний улмаас эмнэлэгт хэвтжээ.
Өнөөдрийн байдлаар COVID-19 халдвараар нийт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 19 хувь буюу 4,245 нь хүүхэд, 6.4 хувь нь буюу 1,432 нь жирэмсэн эмэгтэй байна.
/Есдүгээр сарын 23, 24-ний өдрийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг дараах зургаас харьцуулан харах боломжтой/
Өнөөдрийн байдлаар эмнэлгийн орны ачаалал өнгөрсөн хугацааны дээд хэмжээнд хүрээд байгаа.
Тиймээс "Нэмж ор дэлгэлээ гээд ажиллах эмч байхгүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Эмч нарыг нэг өдөр бэлдэхгүй. Эрүүл мэндийн салбар хэтэрсэн ачаалалтай ажиллаж байгаа. Хүсэлт ирээд орон нутагт зарим үед ор дэлгэж байна" гэдгийг өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!