ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн улмаас эмчлүүлж буй хүний тоо 88,549 болж, эмнэлгийн орны ачаалал өнгөрсөн хугацааны дээд түвшинд хүрлээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд коронавируст халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүний тоо дээд хэмжээндээ хүрчээ.

Тодруулбал, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 88,549 хүн коронавируст халдварын улмаас эмчлүүлж байна.

Үүнээс хөнгөн хэлбэрийн оноштой 66,345 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа бол 22,204 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд л гэхэд уг өвчний улмаас 680 хүн нэмж эмнэлэгт хэвтсэн бол 3,830 хүн шинээр гэрийн тусгаарлалтад орж, эмчилгээгээ эхлүүлжээ.

/Есдүгээр сарын 22, 23-ны өдрийн нөхцөл байдлыг дараах зургаас харьцуулах харах боломжтой/

Эмнэлэгт байгаа иргэдийн 57.2 хувь нь хөнгөн оноштой бол 42.7 хувь нь биеийн байдал хүндээс маш хүнд байна.

Тодруулбал,

  • Хөнгөн оноштой - 12,702
  • Хүндэвтэр оноштой - 7,004
  • Хүнд оноштой - 2,103
  • Маш хүнд оноштой -395 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Нийт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 4,000 нь хүүхэд бол 1,363 нь жирэмсэн эмэгтэй байгаа юм.

Эрүүл мэндийн яамнаас КОВИД-19 халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоог хязгаарлах бодлого баримталж байгаа аж.

Учир нь коронавируст халдвараар өвчилсөн иргэдийг эмчлэх эмнэлгийн орны тоог нэмэлгүй хэвээр нь хадгалж үлдээхгүй бол эрүүл мэндийн байгууллагын үндсэн тусламж үйлчилгээнд асуудал гарахад бэлэн байгаа гэдгийг ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох өмнө нь мэдээлсэн.

Тэрбээр "Бид орыг өнөөдрийн байгаагаас илүү нэмж дэлгэмээргүй байна. Учир нь Монгол Улсын хэмжээнд ердөө 27,000 орчим л ор бий. Асуудлын гол нь орны асуудал бус тэнд ажиллаж байгаа хүний нөөцийн хомсдолд байгаа гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна.

Цаашид орыг нэмж дэлгэж болох хэдий ч тэнд ажиллах хүний нөөц хомсдолд орно. Тиймээс иргэд хүндрээгүй бол гэрээр эмчлүүлэхийг хүсье" хэмээн хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.55.188.97] 2021/9/23
Вакцин тариулсан хүмүүс бүгд хөнгөн өвдөж байгаа. Тэд нар эмнэлэгт хэвтэж байгаа бол баашилж байгаа гэсэн үг. Бүгдийг нь хөөж гаргаад, хүндэрсэн хүмүүсээ хэвтүүл.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.161.45] 2021/9/23
Covidгүй байхад нь хорьж хорьчоод одоо дээд түвшиндээ хүрч байхад тоохгүй шинжилгээ авахгүй гадаа талбайн шоу зохион байгуулаад манай засаг ч үнэндээ дампуу юмаа дампуу юм хэлэх муу үгё олдохгүй бна
0 | 0 Хариулах
Covid [5.2.76.221] 2021/9/23
гадуур ханиалгаж байгаа хүн болгон Covid-той шүү.
0 | 0 Хариулах
Zochin [202.126.88.135] 2021/9/23
2dah tun avsan hunderel egch bn
0 | 0 Хариулах
ДУРАКУУДАА [156.146.59.43] 2021/9/23
архи бага уу, тамхи бага тат ойлгоо. Та нарыг мэдэхгүй биш. Та нарын ууж идэх дэндсэн шүү.
0 | 0 Хариулах
ХАХА [156.146.59.43] 2021/9/23
хаха сүр сүр мэдээ бэлтгэх. сүйрээд үхчихсэн үү. Хужаад нь тушаахаас да
1 | 1 Хариулах
ХАХА [156.146.59.43] 2021/9/23
хаха сүр сүр мэдээ бэлтгэх. сүйрээд үхчихсэн үү. Хужаад нь тушаахаас даа
1 | 1 Хариулах
zochin [139.5.216.174] 2021/9/23
Гэртээ хөнгөн гээд халуураад 3-4 хоногт хүндэрч хатгалгаа болж байна. Тэгэхээр хүндэрсэн хүнд их эмчилгээ орно , мөн эмчилгээнд эдгэх нь бас эрсдэлтэй бна. Халдвар аваад халуурсан хүмүүсээ эмнэлэгт хэвтүүлээчээ. Үнэндээ эмнэлэг авахгүй , хүмүүс гэртээ их хүндэрч бна. Өвчлөл өдөр бүр нэмэгдэж бхад ор нэмэхгүй , эмнэлэгт хэвтүүлэхгүй гэдэг нь ямар сэтгэлгүй хүний онол вэ? Гэрт хүндэрч бгаа өвдсөн хүмүүсээ яах вэ? Сэтгэл гаргаж зөв шийдвэр гаргаж ороо нэмээчээ.
4 | 2 Хариулах
ДУРАКАА [156.146.59.43] 2021/9/23
хахаах амьсгаа биетэй амьтад. архи бага уу, тамхи бага тат ойлгоо. Та нарыг мэдэхгүй биш
0 | 1 Хариулах
Зочин [202.131.225.197] 2021/9/23
Geriin tusgaarlalt gej ym bol baihgui. zugeer gaduur l baigaa gesen ug. iim nuhtsuld ger buliinhen ni oiriin ajillagsad bas haldaj baiga.
5 | 0 Хариулах
Зочин [202.55.188.91] 2021/9/23
Хузуугуй хуухэлдэй "Гадна орчинд болох бух арга хэмжээг дэмжинэ" гэсэн юм чинь бугдээрээ талбайд жагсаж энэ луйварчдыг огцруулъя!
6 | 0 Хариулах
Ф еөк [202.179.25.32] 2021/9/23
Хээрийн эмнэлэг өгөөчээ МАН Саран ижий
4 | 1 Хариулах
Zas [103.229.123.73] 2021/9/23
Udurt edgesen humuusiin too ni uvdsunuusuu ih bhad yaj yavaad 88k hurchdiin boloo? MAHiinhaan
4 | 0 Хариулах
Зочин [192.82.64.174] 2021/9/23
PM remains silent./ Ерөнхий сайд маань таг чимээгүй байсаар.
7 | 0 Хариулах