ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ууганбаяр: Ор дэлгэлээ гэхэд ажиллах эмч байхгүйг маш сайн ойлгох хэрэгтэй

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцуулах үеэр тус яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Тусгаарлах байранд хэчнээн хүн эмчлүүлж байгаа болон эмч нарын хүрэлцээ ямар байна вэ? 160 мянган төгрөгийн багцыг тооцоод үзэхэд 80-110 мянган төгрөг болж байна. Үлдсэн хувь нь юунд зарцуулагдаж байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар гэрээр 68,133 хүн өрхийн эмчийн хяналтад эмчлэгдэж байна. Эдгээр хүнийг эрэмблээд эмнэлэг рүү шилжүүлэх шаардлагатай хүмүүсээ шилжүүлж байгаа. Эмнэлэгт 21 мянга гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна. Нэмж ор дэлгэх, тусгаарлах байрыг нэмэх гэхээсээ илүүтэй хүний нөөц хамгийн их тулгамдсан асуудал болоод байна. Эмч нар маш өндөр ачаалалтай ажиллаж байгаа.

Эрүүл мэндийн яамны зүгээс өрхийн эмнэлгүүдэд сайн дурын ажилчдыг нэмэгдүүлж байгаа. 160 мянган төгрөг нь өрхийн эмнэлэгт тухай иргэнийг хянаж байгаа зардал гэж ойлгож болно. Тухайн өрхийн эмнэлэг нь ямар зардлаар хэдэн төгрөг шингээсэн гэдгээ танилцуулж, санхүүжилтээ авч байгаа. Харилцан адилгүй эм өгч байна гэж иргэд ярьж байна. Өрхийн эмнэлгийн урсгал зардал ямар байна, үүнээсээ үлдсэн эмээ өгч байгаа. 

-Гурав дахь тунд хамрагдаад нас барсан тохиолдол бий юу? 12-оос дээш насны вакцинд хамрагдсан хэчнээн хүүхэд халдвар авсан бэ? Нас баралтын тохиолдол байгаа юу?

-Гурав дахь тун хийлгээд халдвар авсан тохиолдол маш бага хэмжээнд гарч байгаа. Харин нас барсан тохиолдол одоогоор бүртгэгдээгүй. 

-Ор дэлгэх асуудлыг яамны хэмжээнд ярьж байгаа юу? 

-Ор дэлгэлээ гээд ажиллах эмч байхгүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Эмч нарыг нэг өдөр бэлдэхгүй. Эрүүл мэндийн салбар хэтэрсэн ачаалалтай ажиллаж байгаа. Хүсэлт ирээд орон нутагт зарим үед ор дэлгэж байна. 

 Өвчтөний биеийн байдлыг сайн үнэлж байж, нөөцөө захиран зарцуулах хэрэгтэй

-ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица: Өвчтөнийг ямар тохиолдолд хаана эмчлэх вэ гэдэг тал дээр нарийн зохион байгуулалтад орох шаардлагатай.

Өвчтөний биеийн байдалд үнэлгээ хийх тогтолцоо байдаг. Үүний дараа гэрээр хяналтад байлгах, тусгаарлах, эмнэлэгт хэвтүүлэх үү гэдэг шийдвэрийг гаргаж байгаа. Тодорхой шалгуурыг хангасан тохиолдолд эмнэлэгт хэвтэх хэрэгтэй болдог. Өвчтөний биеийн байдлыг сайн үнэлж байж, нөөцөө захиран зарцуулах хэрэгтэй. 

Зөвхөн мэдээлэл дээр тулгуурлан хяналт тавиад болохгүй бол идэвхтэй эргэлтээр хяналт тавих нь зөв. Тусгаарлан эмчлэх байрыг ажиллуулах нь эрүүл мэндийн нөөцийн хувьд хэмнэлттэй хувилбар юм. Энэ тогтолцоог улам сайжруулвал нөхцөл байдал дээрдэнэ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.89.86] 2021/9/25
тэтгэвэртээ гарсан эмч сувилагчидын хүчийг ашиглаачээ Эд чинь хөнгөн хүндэрч магадгүй өвчтөнг тариад байж чадна шүү дээХамгийн гол нь хүмүүс гэртээ хүндрүүлээд байна Ямарч байсан юу ч мэдэхгүй мань аасаа хавьгүй илүү шүү Олон жил хүн үзэж тариа хийсэн улс мань мэттэй яаж зүйрлэх вэСургуулиудын биеийн тамирын зал сул байгаа
0 | 2 Хариулах
Зочин [192.82.90.147] 2021/9/25
Odorjin bitvv xubtsastai tetgeverin emee nar diilexgvi xaravchix bho
0 | 0 Хариулах
[64.225.43.27] 2021/9/24
гэтэл япон солонгос, швед америкт, адгийн цэвэрлэгээний компани гэхэд , офисдоо ажилчидын шүршүүртэй, цай , кофе , сүү нь үнэгүй, монголын өчнөөн хэл устай , дээд боловсролтой хүнээс 3дахин их цалин авахаар хүн хаашаа явах вэээ, худлаа 30 жил өөрсдөө идэж уучихаад, бүх юман дээр монголчуудыг залхуу , ядуу, манай улс чадахгүй гэдэг кодоор тархийн бүх юм дээр кодлож бнаа, энэ кодийг маш хурдан өөрчилөж бид чадна, бид өөрчилнө , бид мундаг гэдэг кодоор солихгүй бол , бидний үр сад бөөн стресс, бөөн байлдаан, бөөн ядуудаа гутарсан, бөөн гомдол тоочсон, гадаадынханы хараад айсан тэднийг мундаг гээд шүтцэн ёстой өөрийн гэсэн толгойгүй балай амьдрал хүлээж бнаа, монголын ард түмэнд хандаж хэлэхэд , төрд мөнгө байгаа, гол нь биднийг мөнгийг хэсэг бүлэг хулгайчид гадныхантай нийлж ил далд 30 жил хуссан, бидэнд блохоор бид бол ядуу улс гэдэг код суулгацан учраас бид юу ч хийж чадахгүй бнаа, монгол хүн бүр маш айхтар байх цаг иржэээ, шаардлага санаачилтгай байх хэрэгтэй бнаа,
10 | 0 Хариулах
Зочин [202.9.47.36] 2021/9/24
Гоё хэлсэн
5 | 0 Хариулах
Зочин [192.82.91.193] 2021/9/24
гадныхантай нийлж хулгайлсан гэнэ үү хахахаха Гаднаас 30тэрбум доллар зээлж өөрсдөө хусаа биздээ
0 | 2 Хариулах
[66.181.189.103] 2021/9/24
хулгайлаагүй яачихаад байгаан, эрдэнэтийн үеийн үеийн орос монгол дарга нь нар шувтан л иддэг байсан, төмөр замд ч гэсэн, Су Батболд солонгосчуудтай нийлээд л монголыг цөлмөж бнаа, Рио-Тинто хар монголын авилгалчидтай нийлээд ийм түүхэнд байхгүй ашиггүй гэрээ байгуулсан, ингээд л тоочоод байх юм бол, яг монголд яг эрх тэгш ашигтай ГХО гэж байна уу аан, ёстой нэг японы хдэн тусламжийн сургуулиуд байгаа дааа, чи нэг хэлчих, ийм ийм ГХО-тууд үлгэр жишээ идэж уудаггүй сайхн бнаа гээд хэлдээ, олохгүй шүү аан, одоо махны бүх үйлдвэрүүд хятад эзэнтэй л гэх боллоо, арьс шир, ноос ноолуур гээд бүгд л дампуу бна шдээ, ТТ бас бусдын гараар будаа тээх гэж байсан шүү, ингээд болж байгаагайсаа болохгүй их бнаа шдээ, хөө, бид ерөөсөө илүү та нараас илүү ашиг олчихье гээд байгаа юм бол байхгүй шүүдээ, зүгээр л харилцан ашигтай байя л гэдэг зарчм баримаар байхын, гэтэл харилцан ашиг байхгүй , бүр өр ширтэй үлдээд бнаа ойлгож бна ууу
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.86] 2021/9/25
ёстой үнэндээ 30 жил эрх баригчид эх орныхоо өнгатэй өөдтэй бүхнийг зарж идсэн Хэдхэн гэр бүл баяжсан Одоо эгэ тогтолцоог халахгүй бол юуч өөрчлөгдөхгүй шүү Хариуцлага тооцох тогтолцоо байхгүй нийгэм шүү Хэн бугай ч буруу хүлээхгүй монгол дууслаа шүү Намчирхан талцаж хэрэлдэхээс өөр юу сурав Бид маш буруу замаар орсоншүү Нүдэг дээр бна шүү
0 | 0 Хариулах
[64.225.43.27] 2021/9/24
монгол улс нэг юмыг ойлгох цаг нь болсон, худлаа хувийн хэвшилд даатгачихаад, ерөөсөө чанартай , цалин өндөр ажлын байр бий болгохгйү бнаа, нэг гэр бүл үр хүүхэд өсгөх гэж 20 жил үгээ хэлдэг, эдийн засгийн хувьд ч, сурч боловсрох бүх зүйлийн нь хангаж, арай гэж нэг хүнийг бий болгодог, гэтэл тэр эрүүл саруул өсгөсөн хүүхдүүдийг гадаад руу хамаа намаагүй ингэж хар ажилд явуулж байгаан төрийн маш том алдаа, тэр хүмүүсийн хамаг эрч хүч, бяртай насын нь гадны улсууд ашиглаж улсаа хөгжүүлж байгаан, гэтэл монголын төр засаг энэ нь дээр ерөөсөө анхаарахгйү 30 жил боллоо, ард түмнийг архичин гэж хэлчихээд, болчихдог, яг үнэндээ бол ажилгүй хүн архичин нь болдог, наад захын хэрэгцээгээ хангах цалин өгөхгүй байж яаж амьдар, яаж энэ улсад хувь нэмрээ оруулахыг шаардаж чадаж бнаа, сарын 600 мянган төгрөгний төлөө ааштай захиралд загнуулан, шороотой автобусанд сууж, өдрийн цагаар аяга цай ч үнэгүй өгчихгүй зэрлэг компаниад хэн ажиллахын, гэтэл
7 | 0 Хариулах
Зочин [202.21.108.236] 2021/9/24
Ядаж ковид халдвар, нас баралтын тоог үнэн зөвөөр мэдээлмээр байна. Худлаа гэдгийг нь дээр дооргүй мэддэг болсон.
6 | 0 Хариулах
Uneniig heleed adluulav [192.82.80.56] 2021/9/24
Zasgiin gazar bolio boli
4 | 0 Хариулах
Зочин [64.119.23.177] 2021/9/24
5хан хүүхэд сурдаг сумын сургууль их бариад бай
5 | 0 Хариулах
Зочин [150.129.142.39] 2021/9/24
Төрд нь буруу хүмүүс байдгийн байсны том Балаг юм даа одоо ч тэр нөгөө комиссууд нь засаг нь эмя эрүүл мэндийн салбарынхаа эсрэг зүгт яваад байгаа юм шиг
2 | 0 Хариулах
эмч [202.126.90.99] 2021/9/24
эмч багш нээд хүн амд хамгийн түрүүн хэрэг болдог мэргэжлүүдийг хөсөр хаясан одоо ч тоохгүй байна эдиын засагч хуульч гээд цөөн тоогоор бэлдэх ёстой мэргжлүүдийг хувийн их дээд сургууль нэртэй дамжаанууд яг өндбглөж байгаа юм шиг 30 жил цувуулж одоо нэмэр байхгүй бүхэл бүтэн масс бий болжээ төлөвлөгөө стратеги байхгүй нам гэж талцанөчнөөн жил зодолдсоны хар гайг корлна гаргаж ирэв
7 | 0 Хариулах
Зочин [117.136.0.57] 2021/9/24
mongold yg bolovsrol,medlegtei,chadvarlag emch mash hovor...ugui gvel ygaad haldvar buurahgui,uhel ih bna???suljeechid,boochid,namchidaar duursen.
8 | 1 Хариулах
Зочин [103.141.250.2] 2021/9/24
Хаха баахан тэр эдийн засагч бэлдсэний хор гай. тэд нар нь худлаа хийх юмгүй гэеүүрэхээс өөр зүйлгүй. Хуучин улс оронд хэдэн төлөвлөгөөтэй хүмүүсээ бэлддэг одоо бол зүгээр л хөл толгойгүй улс. Дэмий баахан хүмүүс хэрэггүй мэргэжилээр бэлдсэн тэд нар нь өөх ч биш булчирхай ч хайран цаг хугацаа мөнгө төгрөг
6 | 0 Хариулах
ЗОЧИН [139.5.216.128] 2021/9/24
ЭМЧ ХАНГАЛТТАЙ БАЙНА МАНАЙ УЛСАД. ГОЛ НЬ АЖИЛЛАХ НӨХЦӨЛ НЬ ТААРУУ ЦАЛИН БАГА ГЭДЭГ ШАЛТГААНААР ОЛОН ХҮН АЖИЛЛААСАА САЯ ГАРЛАА ШҮҮ ДЭ. ХУВИЙН ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАХ НЬ АМАР БАЙНА ШҮҮ ДЭ. ЭМЧ НАРАА ОЛИГТОЙ ЦАЛИНЖУУЛЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ХАЛАМЖ ГЭЖ ХАВТГАЙ ТАРААЖ БАЙНА ШҮҮ ДЭ. АСУУДАЛ ЭНЭНД Л БАЙНА.
8 | 0 Хариулах
Зочин [103.26.195.203] 2021/9/24
Бүтэн хоёр жил эмч, сувилагч нараа бэлдэж байхгүй юу хийгээд л оцгонолдоод явж байсан юм бэ?
10 | 1 Хариулах