“Рио Тинто” группээс Монгол Улсын Засгийн газарт дөрвөн заалт бүхий албан захидал ирүүлсэн талаар мэдээлсэн. Уг саналын талаарх урьдчилсан уулзалт өнөөдөр 14:00 цагаас Хууль зүй, дотоод хэргийн яаманд болох гэж байна.
Уулзалтад манай талаас Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүд, нөгөө талаас "Рио Тинто" компанийн Зэсийн группийн захирал Б.Болд тэргүүтэй төлөөлөл оролцох ажээ.
Уулзалтаар албан захидалд дурдагдсан:
Мөн ирэх сарын 7-8‑ны үед Оюутолгой компанитай Монгол Улсын Засгийн газар эрчим хүч тогтвортой нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурахад бэлэн болсон гэдэг мэдээллийг Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн дарга Х.Нямбаатар өглөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!