Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

COREX үндэсний блокчэйн тун удахгүй

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 9 сарын 29
Сурталчилгаа
Зураг зураг

Саяхныг хүртэл аливаа критик мэдээллийг (тухайлбал эд хөрөнгө, санхүү, бүртгэлтэй холбоотой мэдээлэл) төвлөрсөн байдлаар хадгалж, хамгаалж ирсэн. Гэтэл ийм төвлөрсөн системийн сул талууд цөөнгүй ажиглагдах болсон. Бүртгэлийн санг тархмал, аливаа давуу эрхтэй төвлөрсөн оролцогч байхгүйгээр peer-to-peer (ижил зиндааны оролцогч хооронд) байдлаар зохион байгуулах, ингэхдээ мэдээллийн цор ганц, бүрэн бүтэн байдал, оролцогч бүрийн тэгш эрхийг хангах зэрэг нь тулгамдсан асуудал болон хувираад байна.

2008 онд Сатоши Накамото хэмээх хүн (магадгүй бүлэг хүмүүс) дээрх асуудлыг криптографийн алгоритмууд болон peer-to-peer мэдээлэл солилцох технологиудыг ашиглан шийдсэн байдаг. Ингэхдээ бүртгэлийн сангаа (Legder) цаг хугацааны хувьд ижил хэмжээний блокуудад хувааж, шифрлэж (мэдээллийн бүрэн бүтэн байдлыг илэрхийлдэг), хооронд нь гинжилж өгсөн. Үүнийгээ блокчэйн гэж нэрлэсэн байдаг.

Блокчэйнийг энгийнээр тайлбарлавал мэдээлэл (өгөгдөл)-ийг хамгийн аюулгүй, найдвартай, ил тод хадгалдаг тархмал (decentralized) бүртгэлийн сан юм. Блокчэйн бүртгэлийн санд аливаа мэдээллийг засах, өөрчлөхөд бусад оролцогчид хянах (consensus) зохицуулалттай байдаг учраас өгөгдөл ямагт аюулгүй найдвартай байдаг. Ийм учраас дэлхийн улс орнууд блокчэйн технологийг хөгжлийн дараагийн шат, хурдасгуур, ирээдүй чиг хандлага гэж тодорхойлоод байна.

Блокчэйний тусламжтайгаар мэдээлэл ил тод, аюулгүй, хэн нэгэн дураараа өөрчлөх боломжгүй болсноор олон улсад зөвхөн банк, санхүүгийн салбараар хязгаарлагдахгүй аж үйлдвэрлэлийн салбар, төрийн үйлчилгээнд нэвтрээд байна. 

Блокчэйн нь байгууллага хоорондын тооцоо нийлэх, хяналтын процессыг хялбаршуулах, цаг хугацааг хэмнэх болон цаасан баримтыг халах зэрэг эдийн засгийн үр ашгийг дээшлүүлж, бүтээмжийг нэмэгдүүлэх ашиг тустай.

Нийгэмд блокчэйнийг зөвхөн койн, криптовалют гэж харж байгаа нь тун өрөөсгөл ойлголт бөгөөд энэ нь тухайн койн эсвэл криптовалютын гүйлгээний мэдээллийг блокчэйнд хадгалдаг зөвхөн нэг хэрэглээ юм.

“COREX блокчэйн нь Монголын хамгийн анхны хосолсон блокчэйн сүлжээ бөгөөд блокчэйнд суурилсан бизнесийн шинэ боломжийг бий болгоход тусална”

Бид блокчэйний хэрэглээ, ач холбогдлыг олон нийтэд таниулах, түүний давуу тал, ашиг тусыг хүртэх, энэхүү дэвшилтэт технологийг Монгол Улсын хэмжээнд нутагшуулах зорилгоор COREX үндэсний блокчэйн болон төвлөрсөн бус аппликейшнд зориулсан (dApp) экосистемийг хөгжүүлж байна.

COREX блокчэйн  нь олон нийтийн болон хувийн гэсэн хоёр төрлийн блокчэйн сүлжээнээс бүрдэнэ. Олон нийтийн сүлжээ нь илүү нээлттэй өгөгдөлд суурилсан тархмал санхүүгийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэхэд чиглэсэн байна. Харин хувийн сүлжээ нь төр эсвэл хувийн хэвшлийн байгууллагууд хоорондоо зөвшилцөлд хүрэн мэдээлэл хуваалцах, өгөгдлийн нууцлал болон эрхийн зохицуулалт хийх, боловсруулалтын зардал хэмнэх зорилготой энтерпрайс түвшний сүлжээ юм.

COREX блокчэйнийг банк санхүү, даатгал, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, эм үйлдвэрлэл, цахим худалдаа, тээвэр ложистик зэрэг олон оролцогчтой экосистем бүхий бизнесийн байгууллагууд болон төрийн үйлчилгээ үзүүлэгч газрууд ашиглах боломжтой.

 

COREX блокчэйний тухай мэдээлэл авахыг хүсвэл https://www.facebook.com/COREXblockchain хуудсыг дагаарай.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.