Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон 10 настай охиныг олж, ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг
ЦЕГ
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

20:45 2021/09/26

Иргэд олон нийтээс ирүүлсэн мэдээллийн дагуу охиныг эсэн мэнд олж, ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ. Мэдээллийг цахим орчинд түгээж хамтран ажилласан та бүхэндээ баярлалаа хэмээн ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ. 

17:48 2021/09/26

Бага насны хүүхэд өчигдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон тул эрэн хайж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 

Тодруулбал, есдүгээр сарын 25-ны өдөр 12:00 цагийн орчим ХУД-ийн 16 дугаар хороо Тайнын 2-4 тоотод Баатарсүрэнгийн Энэрэл хэмээх охин гэрээсээ гараад сураггүй алга болжээ. 

Охин 10 настай бөгөөд алга болох үедээ цагаан өнгийн цамцтай, гадуураа цэнхэр өнгийн жинсэн хүрэмтэй, хар өнгийн өмдтэй гарсан байна. 160 сантиметр орчим өндөртэй, 40 орчим кг жинтэй, бор өнгийн үстэй шар царайтай. 

Тухайн охины талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102, 94255683 дугаарын утсаар өгнө үү. 

Эх сурвалж: ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төв