Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Баттөр: Орон нутагт дельта хувилбар тархсан байна. Хичээл, сургууль эхлэхэд улам хүндрэлтэй нөхцөл үүснэ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварын тархалт орон нутагт нэмэгдсээр байна.

Тухайлбал, өнгөрсөн хоногт шинээр илэрсэн 1,061 тохиолдлын 779 буюу 73 хувь нь аймгуудад бүртгэгджээ.

Ингэхдээ нийтийг хамарсан арга хэмжээ болгоны дараа халдварын тохиолдол нэмэгдэж байгаа гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр фэйсбүүк дэх өөрийн хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Тэрбээр "Орон нутагт өвчлөл буурахгүй байна. Нийтийг хамарсан арга хэмжээ болгоны дараа халдварын тохиолдол нэмэгдэж байна. Хичээл сургууль эхлэхэд улам хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ шүү. Дельта орон нутагт тархсан байна" хэмээн бичсэн байна.

Түүнчлэн тэрбээр улсын хэмжээнд нийт эерэг тохиолдлын 10 хувьд дельта хувилбар илэрч байгаа талаар өмнө нь хэлж байсан юм.