ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын визийн журам шинэчлэгджээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Монгол Улсын виз

Засгийн газраас “Монгол Улсын виз олгох журам”-ыг шинэчлэн баталж, наймдугаар сарын 16-наас шинэчилсэн журмыг мөрдөж эхлэхээр болжээ.

Ингэснээр Монгол Улсын визийн ангиллууд нэмэгдэж, дипломат, албан, хөрөнгө оруулах, хөдөлмөр эрхлэх, суралцах, гэр бүл, цагаач, хувийн, шашны болон түр ирэх зорилгоор гэж төрөлжүүлж, 64 ангиллын виз олгохоор болж байна.

Тухайлбал, соёл, урлаг, спортын тэмцээн уралдаан, арга хэмжээнд оролцох, контент бүтээх, импортын ачаа болон зорчигч тээвэрлэх, хил орчмын өдрийн аялал жуулчлалаар зорчих, дамжин өнгөрөх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах гадаадын иргэнд олгох шинэ төрлийн визийн ангиллууд нэмэгдсэн. Ийнхүү визийн ангиллыг зорилго бүрээр нь нарийвчилж, тодорхой болгосноор гадаадын иргэн Монгол Улсын виз авах хүсэлтээ үнэн, зөв мэдүүлэх, өөрийн зорилгодоо нийцсэн визээр зорчино.

Гадаад харилцааны яамнаас олгож байсан B буюу бизнес ангиллын 30 хүртэлх хоногийн виз нь K1 болон өөрчлөгдөж, тус ангиллын визийг Гадаадын иргэн, харьяатын газар олгохоор болсон бол J буюу жуулчин ангиллын виз K2 болж өөрчлөгдөн уг виз болон хил орчмын жуулчинд олгох 3 хүртэл хоногийн визийг Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар олгохоор зохицуулжээ.

Үүнээс гадна Монгол Улсын визийг цахимаар олгох зохицуулалтыг шинээр тусгаж, эхний ээлжид жуулчин /K2/, соёл, урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцох, кино, контент бүтээх /K4/ болон дамжин өнгөрөх /K6/ визийн ангиллыг цахимаар авах боломжтой боллоо. Уг цахим визийн мэдүүлгийг Гадаадын иргэн, харьяатын газар https://evisa.mn/main сайтаар хүлээн авч, гурав хүртэл хоногт багтаан шийдвэрлэх юм.

Цахим виз олгох улсын жагсаалт нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Гадаад харилцааны сайдын хамтарсан тушаалаар батлагдана.

Тус журмаар визийн зөвшөөрлийн хүчинтэй хугацаа, виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд дахин хүсэлт гаргах хугацаанд тус тус өөрчлөлт орсон байна. Тухайлбал, Баримт бичгийг хуурамчаар бүрдүүлэн худал мэдүүлсэн тохиолдол визийн зөвшөөрөл олгохоос татгалзаж 30 хоногийн дараа дахин виз мэдүүлэх эрхтэй байсныг 180 хоног болгон өөрчилжээ.

“Монгол Улсын виз олгох журам”-ыг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [1.231.177.4] 2021/8/10
улс мөн л бол сайн шалгадаг хэн дуртай нь ороод байдаггүй л баймаар. хятдууд яагаад ийм их болцын гудамжаар дүүрэн хужаа царайнууд болчиж урд нь ийм байгаагүй хаагуур ороод ирсийн монголоор сайн ярина
0 | 6 Хариулах
Ovchin shuu [27.110.25.99] 2021/8/11
Зүгээр байгаа юм бүрийг Хятадтай холбож ойлгох гэдэг хэт үндсэрхэг үзэл чинь бас сэтгэцийн хувьд эрүүл бус үзэгдэл шүү. Юу өөрийг чинь ийм паранойд болгоо вэ? Өөдөөс Хятад гээд эргүүтээд байв даа. Хагас галзуу болсныг чинь л батална.
2 | 0 Хариулах
Зочин [103.111.68.3] 2021/8/10
хил орчмоор хужаа нар 3хоногоор орж ирээд байхаар болж дээ. бас гэр бүлийн хувийн хэрэгцээний асрагч сувилагч гэнэ үү? баахан зүүн өмнөд азийнханю арай дэндүү юмаа. хамгийн яанга байх ёстой хууль нь ийм байх гэж. ийм олон визний төрөл гаргах байсан юм бол нэртэйгээр нь зүгээр бүх дэлхийд визгүй болгочохооч.
0 | 4 Хариулах
Зочин [203.91.115.49] 2021/8/10
gb1 ni f1 bolchihson yumu
0 | 1 Хариулах
Зочин [38.107.226.211] 2021/8/10
Монголд ирсэн жуулчин болгон өглөө болгон ГИХГ АПП-д гадаад паспортоо бүртгүүлж Монголын засгийн газар явдлыг нь хянах юм гэсэн. Хойд Солонгосд ирсэн хүн болгоныг дагдаг шиг.
3 | 3 Хариулах