Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Цагаан будаа ашиглан хэрхэн хөөрхөн болох вэ?

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 7 сарын 30
Сурталчилгаа

Мөнхийн залуу арьс дэлхийн бүхий л эмэгтэйчүүдийн нууцхан хүсэл билээ. Эртний эрдэмтэд, химичид нүүрний арьсаа хэрхэн залуу, гэрэлтсэн харагдах талаар арга хайж, хэрэгжүүлж эхэлсэн байна. Одоо цагт ч мөн хэрхэн залуу харагдах нууцын эрэл хайгуул тасралтгүй үргэлжилсээр байгаа бөгөөд илүү мэргэшсэн нарийн түвшинд хэрэгжиж эхэлжээ.

Цагаан будаагаар дотроосоо эрүүлжих нь

Дотроосоо гэрэлтсэн арьстай байх хамгийн гол хүчин зүйл бол гэдэсний эрүүл мэнд билээ. Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа сайн байх нь хүний дархлаа, ерөнхий эрүүл мэнд, нүүрний арьсны өнгө төрхөд шууд нөлөөтэй байдаг. Чанартай цагаан будаагаар хийсэн цагаан будааны шүүс нь дотроос ч эрүүлжүүлж, гэрэлтүүлэх гайхалтай ид шидтэй ундаа юм.

 

Чанаргүй, хэт удаан, буруу хадгалсан цагаан будаа нь амин дэмээ алдсан байдаг учраас сайн нөлөө үзүүлж чаддаггүй. Сараана будаа нь чанартай будааны бүх шинжийг өөртөө агуулснаараа давуу талтай ба амархан бутардаггүй, бат бөх, хиймэл үнэртүүлэгч агуулаагүй, яг байгалийн натурал өнгөтэй будаа юм. Цагаан будааг зөвхөн хоол хүнсэнд ашиглахаас гадна олон зууны туршид гоо сайхандаа ч мөн ашигласаар ирсэн билээ. Цагаан будаа нь өөртөө В,С амин дэм, Кали, Магни, Селен, Цайр зэрэг олон амин дэмүүдийг агуулдаг учир арьсанд тэжээл өгч, эрүүл толигор болгохоос гадна үсэнд ч ашиглаж болдог.

 

Цагаан будаагаар арьс болон үсээ арчлах нь

Цагаан будаагаар арьсаа арчлах олон төрлийн аргаас дурдвал арьсандаа тоник болгон арчих, тос болгон хэрэглэх, нүүр чийгшүүлэгч болгон нүүрэндээ цацах гэх мэт олон хэлбэрээр хэрэглэж болно. Мөн цагаан будаагаар үсээ арчилж ч болох бөгөөд гэмтэлтэй үсийг эрүүл гялалзсан болгож маск, тос, мист хийж үсэндээ тогтмол  хэрэглэснээр үснийхээ асуудлаас бүрэн салах боломжтой юм.

 

Арьсандаа, үсэндээ, дотроосоо хэрэглэж буй цагаан будаагаа сайн чанарын будааг сонгон хэрэглээрэй.  Сайн чанарын Сараана цагаан будаа нь агшилт, амт чанар сайтайгаас гадна, сайхан үнэр нь хоол идэх дуршлыг улам ихээр нэмэгдүүлж, хоолны өнгө үзэмжийг ч мөн нэмэгдүүлдэг. Сараана цагаан будааг тогтмол хэрэглэснээр цусны даралт ихсэх болон зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлалыг бууруулахын зэрэгцээ В,С,Е амин дэмүүдээр хангаж байдаг. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон цагаан будаагаар арьс болон үсээ арчлах жоруудыг Сараана брэнд пейж хуудаснаас аваарай.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.