ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/11-НД НИЙТЛЭГДСЭН
Улаанбаатарт 873, орон нутагт 861, зөөвөрлөгдсөн нэг тохиолдол батлагдаж, 11 хүн нас барлаа
iKon.MN
Гэрэл зургийг Mpa.mn
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээллээ.
Сүүлийн 24 цагт 1,735 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал,
- Зөөвөрлөгдсөн 1
- Улаанбаатар хотод 873
- Орон нутагт 861 тохиолдол бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 3,796 хүн эдгэрч, нийт 103,666 хүн эдгэрчээ.
Халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг тодруулбал,
- Хөнгөн - 8,037
- Хүндэвтэр - 3,412
- Хүнд - 1,051
- Маш хүнд – 227 хүн байна.
Өнгөрсөн хоногт халдварын улмаас 11 хүн нас барсөн бөгөөд нийт нас баралт 684 болов.
Иргэд зөвхөн гэр бүлээрээ амрах сонголт хийхийг Эрүүл мэндийн яамнаас уриаллаа.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
