Шинээр 2,308 хүнээс халдвар илэрч, нийт тохиолдол 134,270 боллоо
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ШУУД ҮЗЭХ: /2021.07.09/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 12,539 хүний сорьцод шинжилгээ хийхэд 2,308 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тохиолдол 134,270 боллоо.
Мөн хугацаанд халдвар авсан 2,673 хүн эдгэрсэн бол эндэгдэл таваар нэмэгдлээ.
Өнөөдрийн байдлаар 96,513 хүн коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн бол 660 хүн уг өвчний хүндрэлээр нас бараад байна.
Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
