ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Чехийн Shark хэмээх хоёр хүний, хэт хөнгөн агаарын хөлөг шинэ нисэх буудлын нээлтэд оролцохоор Монголыг зорьжээ

ikon.mn
2021 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Photo: Richard Vankat

Хоёр хүний хэт хөнгөн, 103 үйлдвэрийн дугаартай Shark онгоцны ​​"чартер" нислэг орон нутгийн цагаар өчигдөр/2021.06.27/ 15:00 цагт Прага хотын Вацлав Хавелын нисэх онгоцны буудлаас Монгол Улсыг руу хөөрчээ. 

Уг онгоц өөрийн ангилалд дэлхийн хурдны дээд амжилтыг эзэмшдэг ч Улаанбаатар хотод шинэ олон улсын нисэх онгоцны буудлыг нээх цагт амжиж очихын тулд төлөвлөсөн 6,696 км замыг Польш, Литва, Латви, Эстони, ОХУ-ын дээгүүр завсарлагатайгаар нийтдээ 5 хоног туулах юм.

 
Photo: Denis Gibadulin
Монголчуудын билэгдэл 4 хүчтэнг зураач, уран бүтээлч Л.Амарсанаагийн урласнаар далавчин дээрээ буулгасан үлгэрийн галт шувуун дүрслэлт Shark онгоц тэнгэр газрын дунд дөрвөн зүг найман зовхист тэдгээр дөрвөн хүчтэнээр хамгаалуулсаар Монгол нутагт анх ирээд өөрийн гэсэн дахин давтагдахгүй зам мөрийг үүсгэн, тэнгэрийн замыг тамгалан үлдээх болно.

OK-AUR 71 дугаарт тус Shark онгоц нь Чех, Монголын харилцааны 71 жилийн түүхийг үргэлжлүүлж байгаа бөгөөд энэ хугацаанд Чехүүд Улаанбаатарт нэгдүгээр эмнэлгийг барьж, уул уурхай, арьс шир, гутлын үйлдвэрийг байгуулахад туслалцаа үзүүлсээр ирсэн ба сүүлийн жилүүдэд мөн Прага хотын амьтны хүрээлэнгийн хэрэгжүүлж буй “Зэрлэг адууг эргүүлэн нутагшуулах нь" төслийн ачаар хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр ч үйл ажиллагаа явуулсаар байгаа юм.

Чехийн автобус, мотоцикл, автомашин, зүтгүүр болон бусад тоног төхөөрөмжийг Монголд олон жилийн туршид нийлүүлсээр ирсэн бол өнөөдөр нэн ялангуяа Чех орныг дэлхийд шилдэг нь хэмээн нэрлүүлж буй нисэхийн үйлдвэрлэл тэр дундаа хэт хөнгөн онгоцны чиглэлээр хамтран ажиллах цаг ирж байгаа юм.

Онгоцны дарга, Shark.Aero CZ компанийн гүйцэтгэх захирал Денис Гибадулин, Монгол Улсад удаан хугацааны түршид оршин сууж байгаа Германы нисгэгч Герхард Вакенхүттэй хамтдаа Чехээс 20 дахин том газар нутагтай Монгол Улсад ийнхүү Чехийн чөлөөт нислэгийн онгоцны загварыг танилцуулах юм.

1990-ээд оны үед Монгол Улс ардчилал болон зах зээлийн эдийн засаг руу шилжихдээ Чехийн замналаас нилээд санаа авч байсан мөн түүнчлэн Чехийн хөгжлийн хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлэх тэргүүлэх орны тоонд багтаж байсантай адил өнөөдөр 3,000 гаруй хувийн хэт хөнгөн онгоцтой, нисэхийн үйлдвэрлэл үйлчилгээ эрчимтэй хөгжсөн чех улсын загварыг Монгол Улс ашиглах боломж нээгдэж байна.

Shark-ийн өвөрмөц концепц нь цах тахлын үеийн монголчуудын тээвэрлэлтийн шаардлагад нийцнэ

Германы нисгэгч Герхард Вакенхүт Герхард "Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын нээлт бол Монгол Улсад ерөнхий зориулалтын нислэгийн салбарыг хурдацтай хөгжүүлэх үүд хаалгыг нээж байна хэмээн үзэж байна.

Shark-ийн өвөрмөц концепц нь цах тахлын үеийн монголчуудын тээвэрлэлтийн шаардлагад нийцэж байгаа бөгөөд энэ нь Төв Азийн энэ улсад ерөнхий зориулалттай нислэгийн салбарыг хөгжүүлэхэд тохиромжтой эхлэлүүдийн нэг болж чадна.

Бидний зорилго бол Чех улсын хэт хөнгөн агаарын хөлгийн салбарын сор бүтээгдэхүүнийг нийтийн болон хувийн нислэг сонирхон дурлагсдад таниулах явдал билээ. Түүнчлэн, Shark Монголын зах зээлийг Чехийн нисэхийн салбарынханд нээж өгөөсэй гэж хүсэж байна” хэмээн нэмж хэлэв.

Shark онгоцны техникийн үзүүлэлт

Photo: Gerhard Wackenhut

Дээд зэргийн хүчин чадлыг орчин үеийн тохилог бүхээгтэй хослуулан, үзэмж сайтай, хувиршгүй загвартай хийснээр тэнгэрт өөр ямар ч онгоцонд мэдрэхгүй мэдрэмжийг Shark онгоцонд мэдрэх боломжтой. Shark нь дугуй хураах гидравлик системтэй , өвөрмөц далавчтай, нислэгийн үеэр эргэлтийг автоматаар тохируулдаг сэнстэй бөгөөд хамгийн сүүлийн үеийн Dynon эсвэл Garmin нисэхийн электрон төхөөрөмж бүхий өндөр хүчин чадалтай хоёр суудалтай хөнгөн агаарын хөлөг юм.

Энэ нь хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан хийсэн шинэлэг дизайны элементүүдтэй холын зайд нисдэг хурдан онгоц юм. 100 морины хүчтэй Rotax 912 хөдөлгүүртэй бөгөөд цагт 300 км хурдалж нэг дор 2,500 км зайг туулах чадвартай юм.

Kevlar карбон файбер хольц ашиглан аэродинамик гадаргуутай өвөрмөц гадаад үзэмжийг хослуулан хийснээрээ SHARK нь хамгийн хурдан хэт хөнгөн онгоц болжээ. Үүний нотолгоо бол дэлхийн дээд амжилтын цувралууд болон дизайнаараа хүртсэн янз бүрийн шагналууд юм. SHARK-ийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьдаг бөгөөд нисэх онгоцыг бүхэлд нь аврах шүхрийн системийг санал болгодог. Онцгой байдлын үед энэ нь бүтэн онгоцны хамт аюулгүй газардах боломжтой аж.

 

Эх сурвалж: Чех улсын ЭСЯ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
47
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
28
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
56 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
ХУЖАА ЭЛБЭГДОРЖ [196.240.126.66] 2021/6/30
БАРАГ БҮГД ХУЛГАЙЧ НАР. ӨӨРИЙГӨӨ ГЭМ БУРУУГҮЙ БАЯН ГЭЖ НОТОЛЖ ЧАДАХ НЭГ Ч ХҮН БАЙХГҮЙ. МӨРИЙЦЬЕ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.79] 2021/6/28
Монголын аль ч хэсэгт очиж болох сайхан онгоц байна
0 | 0 Хариулах
ИРГЭН [202.55.188.40] 2021/6/28
Авяаа, гоё эд байна, хэд гэдэг юм бол оо Эртээд Увсаас Дорноговь орход бас л яадрааж бн лээ шүү
0 | 0 Хариулах
ХУЖАА ДА.ГАНБОЛД [51.79.178.64] 2021/6/28
АНГЕЛО МЕРКЕЛЬ ГЯТДЫН ДАРГАД МАНЖИЙН ҮЕИЙН ГАЗРЫН ЗУРАГ ӨГСӨН ДӨӨ. ЭНЭ БОЛ ГЯТАД УЛСД ХЭСЭГ ГАЗРАА БУЦААЖ АВААЧ ГЭСЭН САНААГ ЭНД БАЙГАА ЭРЛИЙЗҮҮД ДУРТАЙЯА ЧАЛЧДАГ БӨЛГӨӨ. МАНАЙ ГЯТДЫН ГАЗРЫГ МУУСАЙН ОРОСУУД БУЦААЖ ӨГ. НТР.
1 | 1 Хариулах
Зочин [107.117.172.45] 2021/6/28
Манж Чин улс,өнөөдрийн БНХАУ хоёр чинь хоёр өөр улс шүү дээ...битгий мэдэн будлиад хольж хутгаад бай
0 | 0 Хариулах
ХУЖАА ЭЛБЭГДОРЖ [196.240.126.66] 2021/6/30
УДИРДЛАГА НЬ ӨӨР Ч ИДЭХ УУХ БУСАД АРД ТҮМНИЙГ ӨӨРТӨӨ НЭГТГЭН УУСГАХ БОДЛОГО НЬ ИЖИЛ БАЙСАН ЮМ.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.88] 2021/6/28
Бид угааж боловсруулсан ноолуур, ноолууран эдлэлээ европын зах зээлд ачаа тээврийн том онгоцоор хүргэх боломжтой болно. Газрын ховор элемент олборлоод шууд АНУ, Европт хүргэж чаддаг болно. Үүнд орос, хятад хоёр л хамгийн их дургүйцэх болно.
3 | 2 Хариулах
Зочин [107.117.172.45] 2021/6/28
Ангела Меркель Монголд айлчлахдаа Газрын ховор элементийн асуудал сөхсөн ч амжилт олоогүй буцсан....Монголд доривтой хөрөнгө оруулж томоохон бизнес хөдөлгөе гэвэл заавал 2 хөршөөс нь зөвшөөрөл авсан байх шаардлагатай юм байна гэж нэг удаа ам алдсан гэдэг...Яагаад Монголд орж ирсэн барууныхныг хөөж туугаад байдгийг ойлгов уу?
4 | 2 Хариулах
Hui Jia [92.38.148.60] 2021/6/28
Хужаа сданууд л ийм үлгэр их ярьдаг да. Танай дундад улсад "цаасан бар" -н арга гэдэг билүү
0 | 2 Хариулах
Зочин [107.117.172.45] 2021/6/28
Би яахаараа хужаа болчихдог билээ хөө?
1 | 0 Хариулах
Зочин [59.153.114.190] 2021/6/28
Хэнд юунд зориулж авч байгаан?
0 | 2 Хариулах
Gremix [202.21.109.95] 2021/6/28
Чамд хамаагүй. Бавжигээ тоглоод алга бол.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.84.140] 2021/6/28
үнэ хэд вэ
0 | 0 Хариулах
. [202.126.89.199] 2021/6/28
Үнээ бич! Ккк
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.88] 2021/6/28
150000 ам. доллар.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.24.126] 2021/6/28
гайгүй юм байна шүү, Нэг жипний үнэ хүрэхгүй юм байна,
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.88] 2021/6/28
Оростой дайсагнасан харилаатай улсууд л Монголыг ойшоон үзэж, туслахыг оролдох юм. Монголчууд шинэ нисэх буудалтай болж байгаад оросууд дургүй л байгаа.
11 | 2 Хариулах
hurliizaa orosuud ogt too [103.57.92.40] 2021/6/28
mongold ongotsonii buudal baiguulsaniig orosuud medehgui 3 say hvn abah tosgonii neg muu buudaliig hen tooh be de. odoogiin buudal huuchin buudalaasai tom bish barag adilhan bnlee de.ganthan tal deer tul 2 talaasai suuj nisej boloh l davuu taltai.teesh ogdog gazar ni bol bvr eleg abmaar yum bnlee.chi olon ongotsonii buudalaar ybj vzsen bol haraad l oilgonoo..ene bol ypon mongolchuudiin niilj mongo idsen hamgiin muu tosol shuu.getel orosuud iim horongoor kremd yamar goy dizaintai tom saihan buudal barisaniig haraad vzeerei de.horongo mongo yg adilhan bhad manai buudal jijeghen vzemjgui zvgeer neg tosgonii buudalaas ylgaagui bolson bnlee.odoo mongolchuud olon oronoor ybj nvd tailsan ch dee.arai ch dee gemeer buudal ch dee..
3 | 7 Хариулах
Зочин [107.117.172.45] 2021/6/28
Үгүй дээ шинэ нисэх буудал цэргийн тээврийн том онгоцуудыг хүлээн авах чадвартай....оросууд энэнд л их дургүйцэж байгаа юм билээ л дэн
6 | 2 Хариулах
Зочин [107.117.172.45] 2021/6/28
Оросууд өөрсдөө хүн шиг олигтой амьдарч чадахгүй,хөршүүдийгээ ч нэг аятайхан амьдруулдаггүй...сонин хүмүүс шүү
8 | 1 Хариулах
Женко [66.181.190.174] 2021/6/28
Нэг Орос энэ насандаа шинэ нисэх буудал таануус үзэхгүй гэж билээ...Дуракыг авчрахсан
8 | 1 Хариулах
WAVY [66.181.167.95] 2021/6/28
Энэ тэгээд манай онгоц юм уу айлынх юм уу, айлын хүүхдүүд өөрсдийнхөө онгоцон дээр манай зургийг зуруулсан юм уу?
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.88] 2021/6/28
Айлын хүүхдүүд өөрсдийнхөө онгоц дээр монголчуудын дуртай амьтныг зураад, шинэ нисэх буудлынх нь нээлтэд оролцох гэж байна. Далимд нь онгоцоо монголчуудад сурталчлах юм байна.
7 | 0 Хариулах
Зочин [223.104.39.87] 2021/6/28
manai nogoo mangaruud.hoorood avna da.daraa uneg hoono,an hiine,amragaa zugaaluulna.elegiig n ch avna do.mglchuud yum uzeegui tenegeeree buur tanil card bolchihson.
0 | 1 Хариулах
Guest [192.82.70.7] 2021/6/28
Another toy for the elite. You think Range Rover and G Class drivers are dangerous on the roads, wait until they buy their private pilot licenses.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.88] 2021/6/28
Unfortunately, they cannot play with this toy. Pilot license doesn't issued to every one who wanted to have it.
2 | 0 Хариулах
Зочин [139.5.219.41] 2021/6/28
Буянт-Ухаа хуучин нисэх буудлыг Чехүүд барьж өгч байсан!
4 | 0 Хариулах
Зочин [139.5.216.146] 2021/6/28
Хөх толбот монгол онгоцоор тэргүүлнэ
0 | 4 Хариулах
Зочин [66.181.161.19] 2021/6/28
Байнга нэг тийм юмыг шүүмжилж байхын. Тийм болохоор л хөгжихгүй байгаа юмшд ххаха лол, ковид гээд улс орон минь хөгжихгүй хэвээрээ байх юм уу?,ковид туслаа гээд тв үзэхгүй, фэйсбүүк орохгүй, хоол идэхгүй байж чадахгүй биздээ. Тэрэнтэй чин адил. Наад нэг сөрөг хандлагаа зайлуул
0 | 4 Хариулах
Зочин [107.117.172.45] 2021/6/28
2 хүний суудалтай спортын онгоц гэдэг баячуудын л зугаа наадам,ёстой тансаг хэрэглээ...манууст бол ор тас хэрэггүй эд.Бидэнд энгийн практичный,эдийн засгийн хувьд хэмнэлттэй 4-5 зорчигчийн суудалтай 1 тонн хүртэл даацтай хөнгөн онгоц л зохино.
3 | 1 Хариулах
yg vnen shuu [103.57.92.40] 2021/6/28
sum hoorond bas aimgaas sum ruu mongo,zahia bicheg barimt, baraa material zoohod yg tiim ongotsuud l heregtei dee...
3 | 0 Хариулах
Amraa [103.212.116.148] 2021/6/28
ene manai havsargand hiischihuu davahuu?
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.44] 2021/6/28
Ovchnoo humij chadahgi baij bas yu bayr tsengel bolhoor uhel aldchih ymaa
0 | 2 Хариулах
Зочин [172.103.240.116] 2021/6/28
Манай хэдэн баячуудад шахах гэсэн санаа л байна.
3 | 4 Хариулах
Зочин [107.117.172.45] 2021/6/28
Манай баячууд морь,хүүхэн,Ланд,Лексус мэтийг л сонирхоно,онгоц сонирхох хүн тийм ч олон биш байх оо....
3 | 0 Хариулах
Nergui [124.158.67.11] 2021/6/28
Manai ongotsnii, shine niseh buudald iimj ongots buuh ni ankhniih bogood tuuhen dursanj boloh ymdaa.
1 | 0 Хариулах
Зочин [107.117.172.45] 2021/6/28
Манайд бол Cessna-172 л хамгийн боломжтой хувилбар.Олон жил үйлдвэрлэгдэж байгаа,найдвартай сайн онгоц,бүх төрлийн сэлбэгүүд нь ч элбэг,олдоц сайтай харьцангуй хямд үнэтэй.Манай хойд хөрш Орост нэлээн хэд байдаг юм байна лээ
2 | 0 Хариулах
Зочин [166.205.147.45] 2021/6/28
Ashiggvi shahaa toohgvi ee tomchuud
0 | 0 Хариулах
Зочин [107.117.172.45] 2021/6/28
Харин тийм ээ...цаг өөр болно,хулхины халуун эх орончид биш ухаантай хүмүүс төр барих цаг ирнэ гэж л найдахаас
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.152] 2021/6/28
Өглөөгүүр ийм хөөрхөн мэдээ унших гоё юм бна
7 | 0 Хариулах
Зочин [202.21.107.94] 2021/6/28
Нислэгт нь амжилт хүсье
1 | 0 Хариулах
Зочин [202.21.107.94] 2021/6/28
Хөнгөн онгоцны ийм загварууд манайд их ирээдүйтэй санагддаг
2 | 0 Хариулах
Зочин [66.181.184.76] 2021/6/28
salhi ihtei bolhoor hitsuu gsen.
1 | 1 Хариулах
mongold salhitai [103.57.92.40] 2021/6/28
iim hongon ongotsuud asar ih salhitai mongol ulsd harin ch ih ayultai shuu. baruund bol salhigui deer barag uuls hobor tal bolohoor zvgeer.mongol bol salhi ihtei ondorlog gazar shuu.
1 | 1 Хариулах
Зочин [107.117.172.45] 2021/6/28
Зүгээр ээ яах ч үгүй....салхи савир ихтэй АНУ-д шороон түмэн жижиг онгоцууд нисээд буугаад болоод л байна шд...
2 | 0 Хариулах
Зочин [192.82.68.145] 2021/6/28
Сайхан гоё мэдээ бн (өдөр болгон хүүк корона сонссоор байгаад залхаад байлаа)
11 | 0 Хариулах
Зочин [64.119.27.76] 2021/6/28
Энэ онгоцны хэрэглээ нь юу юм бэ?
1 | 4 Хариулах
Зочин [202.21.109.66] 2021/6/28
Chamd lav hereggui.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.27.76] 2021/6/28
Миний төлсөн татварын мөнгөөр хийж байгаа бүх юм надад хамаатай
4 | 5 Хариулах
Зочин [202.21.108.50] 2021/6/28
Энэ чиний татвартай ямар ч хамаагүй.
3 | 2 Хариулах
Зочин [192.82.89.147] 2021/6/28
АМЬДРАЛ ЗӨВХӨН ХЭРЭГЛЭЭН ДЭЭР ТОГТДОГГҮЙ ЮМ. ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ СОНИРХОЛ ГЭЖ БАС БИЙ.
12 | 1 Хариулах
Зочин [192.82.68.198] 2021/6/28
Аан зөв зөв. Энэ онгоцны хэрэглээ нь хүсэл мөрөөдөл сонирхлоо хангах юм байна.
2 | 3 Хариулах
Зочин [64.119.27.76] 2021/6/28
Чиний хоббиг бидний татварын мөнгөөр хангаж байгаа гэсэн үгүү?
3 | 5 Хариулах
ЗОЧИН [192.82.89.147] 2021/6/28
64.119.27.76 МӨНГӨТЭЙ ХҮН БОЛГОН ЧИНИЙХААР ЛУЙВАРЧИН УУ. БИД АРДЧИЛСАН НИЙГЭМ АМЬДАРЧ БАЙНА. МӨНГӨТЭЙ ХҮН БҮРИЙГ ҮЗЭН ЯДАХ УУ.
2 | 1 Хариулах
ХУЖАА ДА.ГАНБОЛД [51.79.178.64] 2021/6/28
БАРАГ БҮГД ХУЛГАЙЧ НАР. ӨӨРИЙГӨӨ ГЭМ БУРУУГҮЙ БАЯН ГЭЖ НОТОЛЖ ЧАДАХ НЭГ Ч ХҮН БАЙХГҮЙ. МӨРИЙЦЬЕ.
1 | 3 Хариулах
Зочин [192.82.72.85] 2021/6/28
Хөөрхөн юм бэ. Замдаа сайн яваад ирээрэй!
7 | 0 Хариулах