• 6 сарын 12, Пүрэв
Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Тэмдэглээгүй саналын хуудасны тоо нэр дэвшигч С.Эрдэнийн авсан саналаас давав

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалтын дүнг Сонгуулийн ерөнхий хорооноос нэгтгэх ажил үргэлжилж байна. 

23:00 цагийн байдлаар нийт 2,087 хэсгийн хорооноос 1,767 буюу 84.7% нь саналын дүнгээ ирүүлжээ. Уг урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх олонхын буюу 67.4%-ийн санал аваад байна. 

Харин "Зөв ХҮН электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 20.7%, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 5.9%-ийн санал авчээ.

Одоогийн байдлаар тэмдэглэгээгүй саналын хуудсын тоо 67,290 байгаа нь нэр дэвшигч С.Эрдэнэд санал өгсөн иргэдийн тооноос даваад байгаа юм. Тэрбээр 65,597 хүний санал авсан байна. 

Сонгуулийн санал хураалтын талаарх нэгдсэн мэдээллийг "Сонгууль-2021" хуудсаас авна уу.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
152
Зураг
ХАХА
25
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа