Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Шинээр 629 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

ikon.mn
2021 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2021.05.20/ (Бичлэг харагдахгүй бол эндээс үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/473959333894067

Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 6,823 хүний сорьцод шинжилгээ хийхэд 629 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Мөн хугацаанд 754 хүн эдгэрсэн бол 5 хүн нас барсан байна.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 51,247 боллоо. Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдлоос 45,145 нь эдгэрсэн бол 240 хүн уг өвчний хүндрэлээр эндээд байна" гэв. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.