Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн батлагдсан тохиолдол 575-аар нэмэгдэж, 50,099 боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2021.05.19/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/268110318154884

Сүүлийн хоногт 9,023 хүний сорьцод шинжилгээ хийхэд 575 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 50,099 болж байна.

Мөн хугацаанд 865 хүн эдгэрсэн бол зургаан хүн нас баржээ.

Нас барсан хүмүүсийн тухайд 48-80 насны иргэд бөгөөд бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдлын 80 гаруй хувь буюу 43,586 хүн эдгэрээд байгаа бол 227 хүн уг өвчний хүндрэлээр эндээд байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.