Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Шинээр 533 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

ШУУД ҮЗЭХ: /2021.05.17/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/797298544535811

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 5,383 хүний сорьцод шинжилгээ хийхэд 533 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 49,175 боллоо.

Мөн хугацаанд 1,065 хүн эдгэрсэн бол долоон хүн уг өвчний хүндрэлээр эндэв. Нас барсан хүмүүсийн тухайд 53-79 насны иргэд бөгөөд бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Өнөөдрийн байдлаар 41,844 хүн коронавирусийн халдвар аваад эдгэрсэн бол 214 хүн коронавируст халдварын шалтгаанаар нас бараад байгаа юм.

Одоогоор 4,087 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас,

  • Хөнгөн-2,100
  • Хүндэвтэр-1,378
  • Хүнд-494
  • Маш хүнд-115 байгаа юм.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.