Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна.
ШУУД ҮЗЭХ:
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 4764 сорьцод PCR шинжилгээ хийхэд 541 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 48,642 боллоо.
Мөн хугацаанд 1,306 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 2 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. 74 настай эрэгтэй, дөрөвдүгээр сарын 27-нд онош нь батлагдсан, 64 настай эмэгтэй тавдугаар сарын 6-нд онош нь батлагдсан. Эдгээр хүмүүс коронавирусийн нэн хүнд хэлбэрээр өвчлөн нас баржээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!