Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Элчин сайдуудыг томилохдоо бизнесийн суурьтай байх шалгуур тавина"

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эдийн засгийг сэргээж, монгол хүний амьдралын чанарыг сайжруулахаар "100+" арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг Засгийн газраас танилцуулсан.

Ингэхийн тулд төр, хувийн хэвшил, УИХ-ын гишүүд болон Үндэсний хөгжлийн газраар дамжуулан хандивлагч орнуудтай харилцаа холбоотой ажиллана хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдэгдлээ. Түүнчлэн тэрбээр "Засгийн газрын комиссыг өөрчлөх хэрэгтэй гэж бодож байна. Нүүрсний экспорт болон эдийн засгийн бусад үйл ажиллагаа хамаатай учир БНХАУ-ыг Сангийн сайд хариуцаж, газрын тос гэх мэтчилэн асуудал бий тул Энэтхэг улсыг Г.Ёндон сайд хариуцах гэх мэтээр явах ёстой гэж бодож байна.

Элчин сайдуудын томилгоог ч мөн анхаарна. Элчин сайдууд ерөнхий юм их ярьдаг. Иймд бизнесийн суурьтай байх шалгуурыг тавина. Тухайн улсад очоод ийм төсөл хэрэгжүүлнэ, энийг хий, голлож ажилла гэдэг болно. 

Монгол Улсын ашигт үйлийн коэффицентийг маш бага ашиглаж байгаа санагддаг. Манайх хэт нүсэр зүйлээр бага бүтээмж үйлдвэрлэдэг бүтэцтэй. Гэхдээ энэ бүхнийг шалтаг болгон тоочилгүй туулаад л гарах учиртай" гэсэн юм.

Үргэлжлүүлэн тэрбээр "Монгол гэдэг айл 10 сая төгрөгийн орлоготой бол түүнийг нь яаж 30 сая болгох вэ гэдэг дээр хамтран ажиллая. Хэрэв 30 сая төгрөгийн орлоготой болчихвол нийгмийн асуудлууд ч шийгдэгдэнэ. Нийгмийн асуудлуудыг эдийн засагжуулах талаас нь харах гэж бид оролдож байна. Эрүүл мэндийн төвийг төр барих уу, эсвэл нэг групп бариад илүү ажиллах уу. Өөрөөр хэлбэл, гадагшаа явж эмчлүүлж байгаа урсгалыг яаж дотооддоо шингээх вэ гэдгийг бизнес талаас нь харах хэрэгтэй.

Жишээлбэл, Соёлын яам мөнгө зардаг байгууллага гэхээс илүү Холливудын нэг киног яаж Монголд хийх талаар бодох учиртай. Түүнд тулгуурлан наадмын үеэр дэлхийн том шоуг хийх вэ гэх зэргээр агуулгаар нь харъя" гэв.

ВИДЕО: 

https://fb.watch/5pYK0tjJA-/