2021/06/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.41₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
10°
B30
УЛААНБААТАР
26°
|
13°
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S30
06:00
S30
07:00
S30
08:00
S32
11°
09:00
S30
13°
10:00
S30
15°
11:00
S30
17°
12:00
S30
18°
13:00
S32
19°

Г.Батцэнгэл: Экспортлогч аж ахуйн нэгжүүд дотоодоос санхүүжилт босгоход хэцүү тул гадаадаас л зээл авч байна

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эдийн засгаа сэргээх талаар төр, хувийн хэвшлийн хамтарсан уулзалт Төрийн ордонд үргэлжилж байна. Уулзалтад бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож, Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, хариулт авч байгаа юм. 

Энэ үеэр Энержи Ресурс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл томоохон аж ахуйн нэгжүүдээ хэрхэн дэмжих талаар тодруулж, өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн хүрээнд жижиг, дунд бизнесүүдээ дэмжих зорилгоор аж ахуйн нэгжүүдэд 3% хүүтэй зээл олгож байгаа гэж ойлгосон. Энэ нь байндаа хүрээд амжилттай хэрэгжинэ гэж найдаж байна.

Харин экспортлогч аж ахуйн нэгжээ дэмжих хөтөлбөрийг 10 их наяд төгрөгийн хүрээнд яаж багтаах вэ. Экспортлогч аж ахуйн нэгжүүд дотоодын банкнаас зээл авах гэхэд банкуудын хэмжээ хязгаарт баригдан, хамгийн ихдээ 20-30 сая ам.долларын зээл авах боломжтой байдаг.

Тиймээс экспортын голлох хэсгийг бүрдүүлж буй аж ахуйн нэгжүүдэд зээлийн шугам Хөгжлийн банк дээр эсвэл Монголбанкны бодлогын хүрээнд дэмжих боломж бий юу. Дотоодоос санхүүжилт босгох хэцүү тул гадаадаас л авч байна.

Манай компани 400 орчим сая ам.долларын бонд босгосон. Хүүгийн төлбөрт жилдээ 40-50 сая ам.долларыг гадагш төлж байна. Энэ зээлийг төгрөгөөр аваад дотооддоо төлбөл 40-50 сая ам.доллар Монголд үлдэх боломжтой байна" гэв.

Сангийн сайд Б.Жавхлан "Томоохон аж ахуйн нэгжүүдээ яаж дэмжих нь тодорхой. Төр тогтвортой байх, татвар болон мөнгөний бодлогын орчин тогтвортой байх ёстой. Зээлжих зэрэглэлийг төр сайжруулах ёстой. Тэгж байж таны гадаад өр зээлийг тогтвортой байлгаж, хугацааг уртасгаж, зардлыг бууруулах боломжийг гаргахын төлөө ажиллана. Харин Хөгжлийн банкаар дамжуулж чадна, 200 сая ам.доллар зээлж чадна гэж амалж бид чадахгүй" гэсэн юм. 

ВИДЕО: 

https://fb.watch/5pzs0R_ibV/

 

x