Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун-Эрдэнэ: Дэлхийн улс орнууд нүүрсний хэрэглээгээ багасгах чиглэлтэй байгаа. Бид цонх үеийг ашиглах хэрэгтэй

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзаж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "БНХАУ, АНУ, Франц гэх мэт олон улс нүүрний хэрэглээгээ багасгах чиглэл барьж байгаа. Бидэнд 10-15 жилийн цонх үе байна. Энэ хугацаанд бусад салбараа хөгжүүлэх шаардлагатай байна. Бид тээвэр логистик, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарыг тэргүүлэх чиглэлд хөгжүүлэх шаардлага бий. 

Засгийн газраас 100 гаруй төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран ажиллана. Төрөөс бүх зүйлд Засгийн газрын баталгаа өгөх боломжгүй ч хэрхэн оновчтойгоор ажиллах вэ гэдгийг нарийн төлөвлөх хэрэгтэй байна" гэв.

Сангийн сайд Б.Жавхлан "Өмнөх үе үеийн Засгийн газруудын бүх сайн зүйлийг бид хэрэгжүүлэх болно. Цар тахлын дараах эдийн засгаа сэргээе, нээлттэй болгоё гэсэн санаа агуулсан 100 төсөл арга хэмжээг та бүхэнтэй ярилцаж байна. Хүнд үеийг давах гэж төсөвт маш их ачаалал авч байгаа. Уг нь бид өнгөрсөн онд 3.6 хувийн эдийн засгийн алдагдал хүлээх байсан.

Өнгөрсөн онд төсвийн алдагдлыг 12 хувьтай батлуулсан. Үүнтэй зэрэгцээд ДНБ 5 хувиар доошоо цөмөрсөн. Нийт банкуудын актив 33 их наяд. Үүний 4/1 нь Төв банк дээр очоод гацсан байдалтай байлаа. Вакцинтай залгатал хөл хорио зэрэг арга хэмжээ аваагүй бол хүнд хохирол амсах байсан. Эдийн засгаа сэргээхийн тулд зөвхөн мөнгөний бодлого биш бүх зүйлийг тэнцүүлж ажиллах нь зөв гэж бодож байна.

Зөвхөн эдийн засаг гэж яриад хүн амынхаа эрүүл мэндийн улаан шугаман дээгүүр алхаж болохгүй. Энэ хүрээнд 10 их наядын цогц төлөвлөгөөг гаргаж, 56 арга хэмжээг хэрэгжүүлнэ" гэлээ. 

Шууд үзэх: 

ВИДЕО 2:

https://fb.watch/5pHMjakIIi/

ВИДЕО 1:

https://fb.watch/5pzs0R_ibV/