ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Замын-Үүд, Гашуунсухайтад бөөгнөрөл, ямар ч хяналтгүй хонгил үүссэн. Ойрын хугацаанд голдиролд нь оруулна"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Энэ үеэр тэд тулгамдаж буй асуудлын талаар санал солилцов.

"Алтан жолоо групп"-ийн ерөнхийлөгч В.Энхбаатар "Тээврийн асуудал хүнд байна. Замын-Үүдийн тээврийн асуудал маш хүнд болоод байгаа. Урагшаа гардаг машины тоо багассан. Тэнд ажиллаж байгаа хилийн цэрэг, зам тээврийн яамныхан хахууль авч байгаа учраас тээврийн зардал өсөөд байна гэж хардаг.

Гэтэл бодит байдал дээр тээвэр хийдэг жолооч, Эрээнд байдаг хэдэн Монголчууд нийлээд энэ тээврийн зардлыг өсгөөд байна. Энэ асуудлыг даруйхан зохицуулах хэрэгтэй. Жишээлбэл, долоон мянгаар явдаг тээвэр өнөөдөр 35 мянга хүрсэн. Үнийн өсөлт нь зах зээлд их нөлөөлж байна.

Өмнө нь хилээр 150-200 машин хилээр гардаг байсан. Тээвэрлэлт хэвийн явагддаг цаг үеийг эргэн авчрахад төр засаг анхаараач гэж хүсэж байна" гэв. 

 Сангийн сайд Б.Жавхлан "Татвар тэглэдэг гашуун зүйл рүү бид явахгүй. Манай улс нэг удаа хийсэн. Дахиж ийм зүйл хийхгүй. Орлогоо олдог, татвараа төлдөг шударга тогтолцоо руу явна. Өнгөрсөн онд 2.4, энэ жил 1.7 их наяд гээд төсөв өөртөө ахадсан ачаалал үүрч байна. Шинэ орчин, эдийн засгийн тэлэлтэд бид бэлтгэлтэй байх ёстой.

Уул уурхайн бирж манай засгийн газрын томоохон зорилтуудын нэг. Уул уурхайн экспорт эдийн засгийн 80, 90 хувь руу дөхөж очдог. Харамсалтай нь бид уул уухайн эдийн засгаа бүхэлд нь хянаж чаддаггүй.

Үүнийг дагаад маш том далд эдийн засаг бий болсон. Уул уурхай зөвхөн аман дээрээсээ зардаг.  Ам хил хоёрын хооронд буюу тээвэрлэлтэд маш том далд эдийн засаг бий болсон. Үүнийг цэгцлэх ил тод болох ганцхан суваг нь биржийн асуудал. Татварын болон бусад бодлогоор бид энэ асуудал руу орно. Биржүүдийг нэгтгэх гэдэг нь их чухал.

Гашуунсухайт дээр тавдугаар сарын 31-нд нэг сая тонн эрчим хүчний болон коксжих нүүрсийг биржээр дамжуулж зарна. Гашуунсухайтын хүчин чадал ирэх онд гурав дахин нэмэгдэнэ. Эрээн, Замын-Үүдэд тээврийн зардал өсөж байгаа нь далд зүйл. Үүнд төрөөс оролцож, зохицуулах шаардлагатай гэж үзэж байна.

Ганцхан Замын-Үүдэд биш Гашуунсухайт дээр бөөгнөрөл, ямар ч хяналтгүй хонгил үүссэн. Ойрын хугацаанд голдиролд нь оруулна. Нэгдмэл улсын татварын бодлогоор бүс нутгийн хөгжлийн асуудлыг шийднэ" гэлээ. 

ВИДЕО:

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
25
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
28 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.183.194] 2021/6/3
эрээн лүү ачааны вагон нэмээчээ
0 | 0 Хариулах
Зочин [203.23.199.200] 2021/5/12
"хилийн цэрэг, зам тээврийн яамныхан хахууль авч байгаа учраас тээврийн зардал өсөөд байна" гэнүү?
0 | 0 Хариулах
Энхамгалан [192.82.91.191] 2021/5/12
Улаанбаатар-Замын үүд хоорондоо элдэв шахалтгүй хурдан явуулж байж л үнэ бууна шт.энд тэнд баахан жолооч хорьчоод байхаар яаж ханш буудаг юм.зам тээврийн яамны баталсан ханшаар явж байгаа шт.би жолооч бна.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.185.165] 2021/5/12
yamar xamaagui yim yaridagiin be. ter ereen zamiin uud ub yavdag achaanii mashiniixaa toog xyatadtai yariad nem l dee. teevriin zardal unexeer ixeer usuj bgaa shuu
1 | 0 Хариулах
Зочин [64.119.16.30] 2021/5/12
Замын-Үүдэд төрийн байгууллагынхан чинь албаар бараг замбараагүй байдал үүсгэж тэндээс нь хил гааль дээр ажиллагсад цус гаргах буюу нугалаа гаргаж хувааж иддэг гахайнууд. Тэнд ном журмаар нь ажиллаж ард иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ ажлыг хөнгөвчлөх ямар ч сонирхол байхгүй.
3 | 0 Хариулах
Зочин [64.119.16.30] 2021/5/12
Чоно борооноор гэдэг шиг хэдэн гаалийн байцаагч нар чинь зоолоод дууслаа шүү. Түгжрэл ачаалал далимдуулаад гаалийн үнэлгээ нэрийн доор татварыг хэд дахин нэмж үнэлээд тохиролцож байна.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.182.148] 2021/5/11
Шуналтай юмнуудыг бүүр тээвэр хийх эрхийг нь хас
2 | 0 Хариулах
Zochid [192.82.71.23] 2021/5/11
Achaa teveriin zardal unheer aimaar ussun . Ta buhen arga hemjee avch uguurei . Bayarllaa
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.135] 2021/5/11
Эд нар чадхуу хаха
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.24] 2021/5/11
Tegeed chiniiheer ter 13gishuun hiih uu
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.111] 2021/5/11
Тээвэрчидээс ХАОАТатвар ав. Амиа бодсон улсууд
0 | 0 Хариулах
Зочин [122.201.22.94] 2021/5/11
Бүх л бүтэн улс байж эрээн замын үүдэд байдаг хэлж новшийн эрхэнд ороод гоншигноод сууж байгаа нь харамсалтай. Бүгдийг нь баривчилж ирээд буудчих аа
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.230] 2021/5/11
Улаан-үдийн парадынхаа тухай халаач хам аа? Бүр ямар ч ашиггүй газарт
1 | 0 Хариулах
Amarsaihan [203.91.116.147] 2021/5/11
Амарсайхан гэж ажил хийж чаддаггүй тэнэг нөхөр тээвэр зуучийнхнийг хөл хорионд оруулж хаяад, б.тэн 1 сар ачаагаа авч чадахгүй бөөгнөрүүлчихсэн. Энэнээс болоод Замны үүд, Тенжинд бөөн ачаа бөөгнөрөөд гацчихсан. Одоо Хятадууд нэмж ачааны мөнгө авч эхэллээ. Түргэн муудах барааны хугацаа нь дөхчихлөө. Усан тэнэг новшнууд гай бололгүй зайлаад чаддаг хүнд нь өгөөсөй.
5 | 0 Хариулах
Зочин [202.21.108.181] 2021/5/11
хурдлаач 30 жил яриад л суух юм
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.224] 2021/5/11
ХУЛХААЧУУД ХААНА Л НҮК СҮВ ГАРНАА ТИЙШЭЭ ХОШУУГААН ДҮРЖ ХУТГАЛДАЖ ЯВДИЙМ.
1 | 1 Хариулах
Зочин [122.201.22.94] 2021/5/11
Гоа нам тэгнээ лоо
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.224] 2021/5/11
hulgaichuud haana l nuh suv garna hoshuuhaa durj.hutgaldaj yvah ymaa
0 | 0 Хариулах
Монгол [202.126.89.173] 2021/5/11
Замын Уудийн цагдаа том тэрэгний хэдэн жолооч нар мафи болцонш дээ дээр нь пууний хун бн за тэгээд 69 барьдаг байсан нехдууд цагдаа нартайгаа нийлж том тэрэг аваад хууль бус их хийж байгаа бас дурэм зерчине... Замын Ууд хааяадаа гэнтийн шалгалт оруулж байдаа
6 | 0 Хариулах
зочин [185.212.169.43] 2021/5/11
Гадаад худалдааны асуудлыг ямар яам хариуцдаг юм бэ? Ямар хариуцлаггүй юм бэ. Бүх юмны өсөж байна.
3 | 0 Хариулах
feudal. [192.82.71.40] 2021/5/11
gencogiin 2011 ond hiisen laig odoo boltol mongolchuud uurch baina nariin tsarigtai tumur zam barihgui tank orj irne gesen.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.24.211] 2021/5/11
2016 оноос хойш засгийн бүх эрх мэдэл МАН-д байлаа. Эд нарт ямар ч шалтаг тоочих, хэн нэг рүү бухах эрх байхгүй. Чадахгүй бол зайлаад, тарах хэрэгтэй.
7 | 0 Хариулах
зочин [192.82.70.6] 2021/5/11
Гашуунсухайт Шивээхүрэнд ямар хахууль үлдээснийг Адьшаагаас асуу хэдэн жил бузралсан даа...
3 | 0 Хариулах
feudal. [192.82.71.40] 2021/5/11
gencogiin gaigaar mongolchuud iim baidald hursen odoo hurtel ter hun gai bolsoor l baina
0 | 1 Хариулах
Зочин [202.9.40.248] 2021/5/11
тээвэр чинь аллаа. Хурандаа Хүрэлсүхээ замын үүдийн даргаар аваачы. Даварсан жолооч нарыг цавчаад өг. Энэ хүнд үед нэгнээ дэмжих байтал шулж байдаг арчаагүй зан нь Монголчуудад л байх юмдаа. Арматур тээвэрээс шалгаалсан нийлүүлэлтийн хомсдол, хэдэн ченжүүдээс болоод нэг жилийн дотор 1тн тутамд 1 400 000р өслөө. бараг 2 дахин өсөлт үзүүлж байна. Нөгөө орон сууц чинь одоо м2 нь 3 000 000 с давах нь байна шүү.
8 | 0 Хариулах
Зочин [66.181.191.41] 2021/5/11
Худлаа шүү.бүгд хятадын гар удирдлаганд бгаа... гашуунсухайтад МАН тасралтгүй 30 жил засаг барьж, идэж уух бол цаашаа,, үзээд өгье гэсэн ч бүтээн байгуулалт хийж чадаагүй.. өөрсдөө л баяжаад бна.. улс орноо хэзээ ч бодож бгаагүй, өөдгүй новшнууд шүү
5 | 0 Хариулах
Zochin [112.224.67.223] 2021/5/11
Hurdan shiideeech Heden jolooch naran hudlaa yaraial unee 5dahin nemsen eniigee odoo tsegtsleechee
3 | 0 Хариулах
Bo [202.9.46.51] 2021/5/11
Za boltugai boltugai yarisan l bol tgd zohitsuulj l vzeereidee zver yarih yarisnaa hiih 2 uur shvv
1 | 0 Хариулах