Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

О.Амартүвшин: БНХАУ-ын эдийн засаг 1% өсөхөд Монгол Улсад 0.83 хувиар нөлөөлнө гэж Дэлхийн банк үзсэн

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй Ерөнхий сайд болон Сангийн сайд уулзаж байна. 

Энэ үеэр Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Дэлхий даяар КОВИД-19-ийн өмнөх болон дараах нөхцөл байдал гэж ярьж байна. Бид өнгөрсөн хугацаанд нэлээд судалсан. Томоохон институцүүд цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг К хэлбэрийнх гэж ярьж эхэллээ. Энэ нь зарим салбар сэргэх бол зарим нь маш хүнд болно гэсэн үг. Хүнд нөхцөл байдалд орж байгаа аж ахуйн нэгжүүдээ бодлогоор дэмжихгүй бол олон ажлын байр үгүй болно. 

Дэлхийн эдийн засгийн энэ жилийн форумаар Их сэргэлтийн талаар ярьж буй. Ингэхдээ БНХАУ-ын эдийн засаг хамгийн их өсөх бөгөөд тус улсын 1 хувийн өсөлт нь Монголд 0.83 хувиар нөлөөлнө гэж Дэлхийн банк үзжээ.

Энэ өсөлтийг бид яаж Монголд хамгийн том боломж болгон хувиргах вэ гэдэгт аж ахуйн нэгжүүд анхаарч байгаа болов уу.

Бид Эдийн засгийн их сэргэлтийн санаачилгыг гаргасан. Цар тахлын дараах эдийн засгийг яаж сэргээх, нөхцөл байдал яг ямар байгаа гэх мэт олон зүйлийг тодорхойлсон. Экспортыг эрс нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татахын тулд эдийн засаг, худалдааг хариуцсан яамыг яаралтай байгуулж, асуудлуудаа төвлөрүүлэх шаардлагатай байна" гэсэн юм. 

Түүнчлэн тэрбээр "Цар тахлын улмаас хүнд нөхцөл байдалд орсон аж ахуйн нэгжүүдэд боломж олгох ёстой. Монголбанкны зээлийн жагсаалтад орсон аж ахуйн нэгж, иргэдийн мэдээллийг цэвэрлэе, НӨАТ-ын албан татвар, НДШ-ийн хувь хэмжээг бууруулъя. Эдийн засгийг сэргээхийн тулд боломжийг ашиглах ёстой" гэв.

ВИДЕО: 

https://fb.watch/5pzs0R_ibV/