Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн хоногт 1,306 хүнээс халдвар илэрчээ

Г.Номин, iKon.mn
2021 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2021.05.01/ Бичлэг харагдахгүй бол энд дарж үзнэ үү.

https://fb.watch/5cvpVpVwvJ/

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 13,506 гаруй хүнээс буюу ихэвчлэн ойрын хавьтлуудаас шинжилгээ авах явцад 1,306 хүнээс халдвар илэрчээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 90 орчим хувь нь ойрын хавьтал бөгөөд нийт халдварын тоо улсын хэмжээнд 37,285 боллоо.

Сүүлийн 24 цагт 1,039 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 20,681 болов.

ЭМЯ-ны зүгээс нийслэлийн иргэдийг коронавирусийн эсрэг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байгаа. Улаанбаатар хотод өдөрт дунджаар 70-75 мянган хүнд вакцин хийх нөхцөл бүрдүүлсэн хэдий ч өдөрт дунджаар 50 мянган орчим хүн дархлаажуулалтад хамрагдаж байгааг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хэллээ. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.