Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

1,356 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2021.04.30/  (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/479253063407989

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10,000 гаруй хүний сорьцод шинжилгээ хийхэд 1,356 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 35,979 боллоо.

Мөн хугацаанд 923 хүн эдгэрсэн бол 8 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 19,642 хүн эдгэрээд байгаа бол 110 хүн уг өвчний улмаас нас бараад байна.

Түүнчлэн одоогоор Улаанбаатар хотын 30 эмнэлэг болон орон нутгийн эмнэлгүүдэд нийт 4,746 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна.

Тэдний биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-2,591
  • Хүндэвтэр-1,579
  • Хүнд-464
  • Маш хүнд-112 хүн байгаа юм.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.