Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Шинээр 1,015 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг эхэллээ.

ШУУД ҮЗЭХ: /2021.04.29/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/297762091945188

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11,000 гаруй хүний сорьцод шинжилгээ хийхэд 1,015 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 34,623 боллоо.

Мөн хугацаанд 686 хүн эдгэрсэн бол 5 хүн нас баржээ. Нас барсан хүмүүсийн тухайд 37-89 настай хүмүүс бөгөөд бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Өнөөдрийн байдлаар уг халдвараар өвчилж эдгэрсэн хүний тоо 18,719 болоод байгаа бол 102 хүн нас бараад байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.