Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Баянхонгор аймагт КОВИД-19 халдварын нэг тохиолдол батлагджээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Баянхонгор аймгийн Онцгой комисс

Баянхонгор аймагт коронавирусийн халдварын нэг тохиолдол бүртгэгджээ.

Энэ талаар тус аймгийн Онцгой комиссоос "Өвөрхангай аймгийн Хужирт сумаас Баянхонгор аймагт 20 иргэн нэвтэрсэн бөгөөд “Сэмжид Хужирт” рашаан сувиллаар үйлчлүүлсэн 5 иргэн үүнд багтаж байгаа юм. Тус сумаас ирсэн иргэдийг тусгаарлах байранд шууд шилжүүлж шинжилгээг Улаанбаатар хот руу явуулаад байсан билээ. Тэгвэл өнөөдөр 14:00 цагт шинжилгээний хариу гарч "Сэмжид Хужирт" сувилалд амарсан нэг иргэн коронавирусийн халдвар авсан нь батлагдаж манай аймаг улбар шар түвшин рүү шилжлээ.

68 настай иргэн нь энэ сарын 15-21-ний хооронд тус рашаан сувилалд амарсан байна. Эрүүл мэндийн байгууллагаас нэгдсэн эмнэлгийн тусгаарлан эмчлэх тасагт шилжүүлж эмчилгээг эхлүүлээд байна. Одоогоор биеийн байдал хэвийн.

Аймгийн төвийн сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглолоо. Мөн төрийн болон үйлчилгээний байгууллагуудыг тусгай цагийн горимд шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв.

Иймд иргэд халдвар хамгааллын дэглэмийг нарийн баримтлан аль болох гэртээ байхыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна" хэмээн мэдээллээ.