Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

С.Батжаргал: Орхон аймагт өнөөдөр коронавируст халдварын нэг тохиолдол батлагдлаа

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Орхон аймагт өнөөдөр коронавирусийн халдварын нэг тохиолдол батлагдсан болохыг тус аймгийн Шуурхай штабаас мэдээллээ. 

Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал "Өнөөдөр өглөө 11:30 минутад Бүсийн оношилгоо эмчилгээний төвд сэжигтэй тохиолдол илэрсэн учир яаралтай хариу арга хэмжээний болон тандалт судалгааны багаа ажиллуулан түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад сул эерэг гарсан. Дараа нь PCR шинжилгээг аваад 16:00 цагийн үед хариу нь гарсан. Тус хүнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. 

Тухайн иргэнийг Халдвартын тасагт тусгаарласан бөгөөд ойрын хавьтлуудаас нь түргэвчилсэн тест болон PCR шинжилгээ авч байна. Энэ хүн "Энэрэл" төвд ажилладаг" гэв. 

Батлагдсан тохиолдлын хувьд "Баян" худалдааны төв, Эрдэнэт хивс, "Энэрэл" төв, 20 дугаар сургуулиар орж гарсан маршрутай байгаа ба одоогийн байдлаар 100 гаруй хүнээс PCR шинжилгээ аваад байгаа аж. 

Мөн тухайн тохиолдлын голомт нь тодорхойгүй байгаа тул Орхон аймаг улбар шар түвшний хязгаарлалт авахаар шийдвэрлэжээ.

Бичлэг: 

https://www.facebook.com/100562831781733/videos/303174517807783