Увс аймгийн Далантүрүүгийн постноос 2021 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 17:15 цагт Аймгийн шуурхай штабын 80210105 дугаарын утсанд Өвөрхангай аймгийн Сэмжид хужиртын рашаан сувилалд амарч байгаад ирсэн гэр бүлийн 3 гишүүн /Эхнэр, нөхөр, хүүхэд/ шинжилгээний бичиггүй ирлээ гэж мэдэгджээ.
Энэ мэдээллийн дагуу Нэгдсэн эмнэлгийн КОВИД-19-ийн лабораторид шинжилгээ авахаар төлөвлөж тухайн иргэдэд зааварчилгаа өгч нэвтрүүлсэн байна. Улмаар шөнийн 00:05 цагт Адарганы постоор нэвтэрсэн иргэдэд ногоон бүсээс ирж байгаа хэдий ч түргэвчилсэн шинжилгээг өгөх талаар шаардлага тавьж түргэвчилсэн тестээр шинжилгээ авч, түүнийгээ баталгаажуулахад нэгнийх нь хариу эерэг гарсан байна.
Улмаар аймгийн шуурхай хариу арга хэмжээний 1дүгээр баг шөнийн 03:00 цагаас тандалт судалгаа голомт цомхотгох ажиллагааг эхлүүлж, Одоогоор Увс аймагт дахь ойрын 1 дүгээр зэрэглэлийн хавьтал 4 хүнийг тусгаарлан ажиглалтанд авах ажлыг зохион байгуулсан. Мөн эдгээр иргэний зорчсон, дамжин өнгөрсөн Архангай, Өвөрхангай, Завхан аймгуудын шуурхай штаб-д мэдээлсэн. Тухайн иргэд нь гуравдугаар сарын 14-15-нд тухайн амралтын газар очиж амраад гуравдугаар сарын 21-нд Увс аймагт ирсэн түүхтэй байна.
Эх сурвалж: Увс аймгийн Засаг даргын Тамгын газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!