• 6 сарын 9, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Өвөрхангайн "Сэмжид хужирт" сувилалд эмчлүүлээд Дархан-Уул аймагт очсон гурван иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дархан-Уул аймагт коронавирусийн халдварын гурван тохиолдол батлагдсан талаар тус аймгийн Онцгой комиссоос өчигдөр мэдээллээ.

Дархан-Уул аймгийн Онцгой комиссын дарга Б.Азжаргал "Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг дэвсгэр дэх Сэмжид хэмээх сувиллын газарт эмчлүүлж байсан иргэдээс коронавирусийн халдвар илэрлээ гэх мэдээллийг мэргэжлийн байгууллагуудаар дамжуулан авлаа. Иймд яаралтай авах арга хэмжээний хүрээнд дээрх сувиллын газарт сүүлийн 14 хоногийн хугацаанд очоод ирсэн иргэдийн мэдээллийг татан авч, иргэдийг шинжилгээнд хамруулж байна.

Гуравдугаар 21-22-нд шилжих шөнө тус сувиллын газраас есөн том хүн, нэг хүүхэд нийт 10 иргэн ирсэн. Тэднээс коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ авахад гурван хүн коронавирусийн халдвартай нь батлагдлаа" хэмээв. 

Сүүлийн 14 хоногт "Сэмжид хужирт" сувиллын газраас нийт 17 иргэн Дархан-Уул аймагт очсон байна. Эдгээр иргэний 14 нь Шарын гол суманд, гурав нь Дархан хотод байгаа аж. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [161.8.19.60] 2021/3/23
УОК -н Амарсайхныг буулгаад энэ нөхрийг ажиллуулбал амархан хумигдана шүү.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.20.13] 2021/3/23
nogoo darhan nogoon bus etr geed shaagaad baisan pyhluu tasan be sadaa
0 | 2 Хариулах
Зочин [161.8.19.60] 2021/3/23
Өмнө нь УБ-аас бусад нь ногоон бүс байсан юм чинь. Хөдөлгөөн тавигдсаны дараа Уб-аас Өвөрхангайн Хужиртад халдвар ОЧСОН гэсэн үг !
1 | 1 Хариулах
Зочин [64.119.20.13] 2021/3/23
goy doo 2 altan tav goydoo
0 | 1 Хариулах