Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

2021.03.12: 103 хүнээс коронавирусийн халдвар илэрч, улсын хэмжээнд 3,664 тохиолдол бүртгэгдлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал эхэллээ.

ШУУД ҮЗЭХ: /2021.03.12/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/271188667881105

Өчигдөр 19,341 хүний сорьцод шинжилгээ хийхэд 103 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 3,664 боллоо.

Шинээр илэрсэн тохиолдлуудын нэг нь Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн хүн буюу зөөвөрлөгдсөн тохиолдол бол үлдсэн 102 нь Улаанбаатар хотод бүртгэгджээ.

Зөөвөрлөгдсөн тохиолдол 422, дотоодод гарсан халдварын тохиолдол 3,134 боллоо. Өнөөдрийн байдлаар нийт бүртгэгдсэн тохиолдлын 2,907 хүн эдгэрсэн бол 740 хүн эмчлэгдэж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.