Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

2021.03.11: 80 хүнээс коронавирусийн халдвар илэрч, улсын хэмжээнд 3,561 тохиолдол бүртгэгдлээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2021.03.11/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/440088397317564

Өчигдөр улсын хэмжээнд 21,585 хүний сорьцод шинжилгээ хийхэд 80 хүнээс коронавируст илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 3,561 боллоо.

Шинээр илэрсэн тохиолдлууд дунд зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй бөгөөд бүгд дотоодод бүртгэгдсэн байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 50 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 2,874 болов. Энэ нь нийт өвчилсөн хүмүүсийн 80 хувийг эзэлж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 697 хүн эмчлэгдэж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.