Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

С.Энхболд: Нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын 120 гаруй голомт байгаагаас 30 нь идэвхтэй байна

Г.Номин, iKon.mn
2021 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хөл хорионы эхний гурван хоногт голомтын өргөтгөсөн тандалтын шинжилгээ хийсэн болохыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ. 

Тэрбээр "Нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын 120 гаруй голомт байгаагаас 30 нь идэвхтэй байна гэдэг судалгааг эрдэмтдийн зөвлөл, тандалтын багаас хийсэн. Энэ хүрээнд 100 мянга орчим хүн байгаа хэмээн тооцоолоод эхний гурав хоногт голомтын өргөтгөсөн тандалт хийсэн. 

Дараагийн төлөвлөгөө бол нэг захаас нь нөгөө зах руу хөөж шинжлэх юм. Ийм түүврийн тандалтын арга байдгийг хэрэгжүүлээд явж байгаа. 

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээ халдвар авчихаад шинж тэмдэггүй яваад байгаа иргэдийг илрүүлэх зорилготой. Эхний байдлаар үр дүнгээ өгч, 17 тохиолдлыг илрүүллээ. Мөн голомтыг хумих, вакцинжуулалт эхлэхэд шаардлагатай суурь нөхцөлийг бий болгох зорилготой ажил үргэлжилж байгаа гэж ойлгож болно" хэмээн ярилаа. 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.02.15/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/237073298009749