2021/03/07
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.34₮
B30
УЛААНБААТАР
|
-11°
B30
УЛААНБААТАР
|
-10°
B30
УЛААНБААТАР
|
-7°
07:00
S29
-11°
08:00
S30
-11°
09:00
S30
-8°
10:00
S30
-5°
11:00
S30
-2°
12:00
S30
13:00
S32
14:00
S32
15:00
S32
16:00
S32
17:00
S32
18:00
S32

УОК-ын дарга Я.Содбаатар, ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан нар огцрохоо мэдэгдлээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр иргэд сайн дураараа нэгдэн Улсын Онцгой комиссыг огцрохыг шаардан цуглаж байна. Үдээс өмнө эхэлсэн уг цуглаан одоо ч үргэлжилж байгаа бөгөөд эсэргүүцлээ илэрхийлэн ирж буй иргэдийн тоо нэмэгдсээр байна.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газраас Улсын Онцгой комисс болон Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд хариуцлага тооцжээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатарыг огцруулсан байна.

"Алдаатай оноотой ч COVID-19 цар тахлын эсрэг манай багийн тэмцэл стратегийн том алдаа гаргаагүй "

УОК-ын дарга Я.Содбаатар "Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж УОК-ын удирдлага огцорч байна. Өчигдрийн үйл явдалд гүнээ харамсаж, чин сэтгэлээсээ мэдэгдэл гаргасан юм. Шууд миний хариуцаж байсан асуудал биш ч гэлээ хүнлэг бус, сэтгэлгүй хүмүүс монголын төрд цөөн ч гэсэн байгаад харамсаж байна. Хариуцлагатай албанд томилсон Монгол Улсын Ерөнхий сайд, нийт ард иргэдээсээ уучлалт хүсэж байна. Хариуцсан салбар, даалгасан ажлыг чин сэтгэлээсээ зүтгэж гүйцэтгэлээ. COVID-19 цар тахлыг дотооддоо алдалгүй 10 сарыг бид өнгөрөөсөн. Үүний 5 сар нь шинэ Засгийн газрын ажил байсан. Алдаатай оноотой ч COVID-19 цар тахлын эсрэг тэмцсэн миний тэмцэл, манай багийн тэмцэл стратегийн том алдаа гаргаагүй гэдгийг цохон тэмдэглэе. Бид дэлхийд COVID-19 цар тахалтай хамгийн амжилттай тэмцэж буй таван улсын нэг болж байгаа.

Тун удахгүй COVID-19 халдварын вакциныг оруулж ирж бүх ард иргэдээ дархлаажуулна.

Энэ хүнд цаг үед галын фронтод ажилласан эмч ажилтнууд, мэргэжлийн хяналт, онцгой, тагнуул, орон нутгийн онцгой комисст Монгол Улсын Засгийн газар, УИХ-д бас хамтран ажилласанд талархаж байна.

Албан тушаалаасаа огцорч байгаа өргөдлөө өнөөдөр хуулийн дагуу Ерөнхий сайдад хүргүүлж байна. Хуулийн дагуу шийдвэрлэх байх гэж бодож байна. Дахин нийт ард иргэдээсээ уучлал хүсэж байна" гэв.

"Эрүүл мэндийн сайдын хувьд албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад уламжлах болно"

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас ард иргэдээ хамгаалах, сэргийлэхийн тулд хоёргүй сэтгэлээр зүтгэлээ. Үүний үр дүнд өнгөрсөн хугацаанд халдварын дэгдэлтийг хохирол багатайгаар даван туулсан. Эрүүл мэндийн салбарт олон жил бугшсан буруу тогтолцоог өөрчлөхийн тулд бүхий л хүчээ дайчлан ажиллалаа. Тодорхой үр дүн гарсан.

Эрүүл мэндийн салбарт 57 мянган ажилтан бий. Хэдхэн хариуцлагагүй хүний үйлдлээс болж, нийт салбарынхны хүчин зүтгэлийг үгүйсгэж болохгүйг хэлмээр байна. Эрүүл мэндийн сайдын хувьд албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад уламжлах болно" гэлээ.

ШУУД ҮЗЭХ:

https://fb.watch/37NEnKspP-/

 

x