Монгол Улсын Засгийн газраас энэ сарын 1-нээс эхлэн ирэх оны долдугаар сарын 1-н хүртэл айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, ус, дулааны төлбөрийг тэглэх шийдвэр гаргасан. Үүнд шаардлагатай 650 тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэрээс гаргахаар болж байгаа юм.
Үүний адилаар нийгмийн хариуцлагын төсөл, арга хэмжээнд Оюу толгойн төслийг татан оролцуулах боломжтой эсэх талаарх сэтгүүлчийн асуултад ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.
Тэрбээр "Оюу толгойг Монгол Улсад илүү үр өгөөжтэй байлгах талаар ажлын хэсэг хичээнгүйлэн ажиллаж байгаа. Хөрөнгө оруулагч талд бид дандаа бууж өгч, найр тавьж, аргадаж ирсэн. Цаашид тэгэхгүй гэж бодож байгаа.
Энэ цаг үед Австралид агуй нурсантай холбоотойгоор Рио Тинто компанийн удирдлагын бүрэлдэхүүн бүхэлдээ солигдож байгаа бөгөөд шилжилтийн явц дөрөвдүгээр сарын 15-н хүртэл үргэлжлэхээр байгаа. Иймээс бид хэлэлцээр хийх бэлтгэл ажлаа хангаж байна. Олон улсын хэлэлцээр тул хоёр тал зөвшилцөлд хүрч чадахгүй бол арбитраар шийдэхээс өөр аргагүй нөхцөл байдалд орсон" гэв.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!