2021/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.20₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
B30
УЛААНБААТАР
15°
|
07:00
S30
08:00
S30
09:00
S30
10:00
S30
10°
11:00
S30
13°
12:00
S30
16°
13:00
S30
18°
14:00
S30
19°
15:00
S30
18°
16:00
S30
18°
17:00
S30
16°
18:00
S30
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шүүхээс Г.Загдаад 6 жил 2 сар, эхнэр Г.Амарсайханд нь нэг жилийн хорих ял оноолоо

Д.Тэмүүлэн, ikon.mn
2020 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг
Эх сурвалж: ЦЕГ

Иргэн Г.Загдаа нарт холбогдох шүүх хуралдаан өнөөдөр болж, Г.Загдаад зургаан жил хоёр сар, эхнэр Г.Амарсайханд нь нэг жилийн хорих ял оноолоо.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад өнөөдөр буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа.

Шүүгдэгч Г.Загдаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3 /гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх/, 2.6 /хоёр, түүнээс олон хүнийг хүчиндэх/ дахь хэсэгт тус тус зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял,  мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн/ дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,  мөн хуулийн тусгай ангийн  23.1 дүгээр зүйлийн 1 /Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн/ дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,  мөн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 / Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол/ дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгож, 15 нэгжийг 1 хоногоор тооцож 60 хоног буюу 2 сарын хугацаагаар хорих ял, нийт эдлэх ялыг 6 жил 60 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин шүүгдэгч Г.Амарсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн/ дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

x