Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Дэлгэрбат: МАХН-ын гишүүн биш гэж ярьж байгаа хүнийг тус намаас сонгогдсон төлөөлөгч гэж баталж болохгүй

Т.Саран, iKon.mn
2020 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Баянгол дүүргийн ИТХ-д Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчид тус дүүрэгт үүсээд байгаа нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

 Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Дэлгэрбат "Баянгол дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өчигдөр болсон. Үүнтэй холбоотойгоор 41 төлөөлөгчийн бүрэн эрхийг батлахтай холбоотой асуудлаар Баянгол дүүргийн АН-ын төлөөлөгчид хоёр шаардлагыг дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлсэн.

Өчигдрийн хуралдаан эхлэхэд хоёр асуудал үүссэн. Баянгол дүүргийн сонгуулийн хороо, ИТХ-ын тэргүүлэгчид дүүргийн ИТХ-ыг зарлан хуралдуулах тогтоол гаргасан. Хуралдаан эхлэхэд аль тогтоолын дагуу хуралдааныг явуулах нь тодорхойгүй байсан. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд зааснаар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах учиртай. Гэтэл энэ заалт зөрчигдсөн. Дүүргийн сонгуулийн хорооны хууль бус үйлдэлд хариуцлага тооцъё.

Магнайбаяр би МАХН-ын гишүүн биш, МАН-ын гишүүн гэж өөрөө ярьж байна. Ийм зүйл яриад сууж байгаа хүнийг МАХН-аас сонгогдсон төлөөлөгч гэдгээр баталж болохгүй. Иймээс бид сонгуулийн хороонд энэ тогтоолынхоо зөрчлийг арилгаач, засвар оруулаач гэсэн хүсэлт хүргүүлсэн" гэлээ.