Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Мөнхтүшиг: 11 дүгээр сард тусгай үүргийн 10 удаагийн нислэг хийх урьдчилсан хуваарь гарсан

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Улсын Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар ирэх сард үйлдэх тусгай үүргийн нислэгийн урьдчилсан хуваарийг гаргажээ.

Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Ирэх сард нийт 10 удаагийн тусгай үүргийн нислэг хийхээр төлөвлөсөн. Үүнээс зургаан удаа БНСУ руу үйлдэнэ. Мөн европ тивд байгаа иргэдээ авчрах зорилгоор Франкфурт руу нэг удаа нислэг хийнэ.

Түүнчлэн Япон улсад оршин суух зөвшөөрлөө авсан иргэдийг шат дараатай хүргэх зорилгоор Токио хот руу хоёр удаа, Казахстан улсад байгаа иргэдийг эх оронд нь авчрахаар нэг удаа нислэг хийх урьдчилсан хуваарь гарсан. Өнгөрсөн хугацаанд 98 удаа тусгай үүргийн нислэг үйлдэж 19,519 иргэнийг эх оронд нь авчирсан" гэлээ. 

Хил хаагдсанаас хойш буюу 2020 оны нэгдүгээр сарын 28-наас хойш 26,100 иргэнийг авто болон агаарын замаар авчраад байгаа юм.