МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжсэн билээ.
Маргааш буюу аравдугаар сарын 23-ны Баасан гарагт товлогдсон НИТХ-ын Анхдугаар чуулганы хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгоно.
НИТХ-ын даргад нэр дэвшигч Ж.Батбаясгалангийн намтраас хүргэж байна.
Тэрбээр 1983 онд төрсөн. 37 настай.
Боловсролын байдал:
- 1990-1991 онд Москва хотын 779-р дунд сургууль
- 1991-1999 онд “Эрдмийн ундраа” цогцолбор сургууль
- 2000-2004 онд “Түшээ” дээд сургууль
- 2010-2019 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн.
Эрх зүйч, Хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй.
Ажилласан байдал:
- 2004-2006 онд УИХ-ын Тамгын газар
- 2006-2008 онд УИХ-ын Тамгын газар, УИХ -ын гишүүний бие төлөөлөгч
- 2008-2012 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга
- 2008-2012 онд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга
- 2008-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны Зөвлөлийн гишүүн
- 2009-2012 онд Монгол Улсын Шүүхийн Сахилгын хорооны гишүүн
- 2012-2016 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга
- 2016-2019 онд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч
- 2019 оноос Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч
Шагнал:
- Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт тэмдэг”
- Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”
- Улсын онцгой комиссын “Хүндэт тэмдэг”
- Төрийн дээд шагнал “Алтангадас” одон
Маргааш болох НИТХ-ын Анхдугаар хуралдаанаар нэр дэвшигч Ж.Батбаясгаланг 50-аас дээш хувийн саналаар дэмжвэл Ерөнхий сайд захирамж гаргаж, батламжлах хуультай. Тэрбээр томилогдвол НИТХ-ын 8 дахь дарга болох юм байна.
НИТХ-ын анхны дарга Ж.Ядамсүрэн 1992-1996 онд тус албанд ажиллаж байжээ.
- 1996-2000 онд Ц.Баасанжав
- 2000-2004 онд Т.Билэгт
- 2004-2008 онд Н.Болормаа
- 2008-2012 онд Т.Билэгт
- 2012-2016 онд Д.Баттулга
- 2016-2020 онд Ц.Сандуй нар тус тус НИТХ-ын даргаар ажилласан байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!